Төв аймгийн дугуйчид цомын эзэн боллоо

2014-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Жавхлан

Монголын дугуйн спортын нэрт тамирчин, ОУХМ Д.Оргодол агсаны нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр түүний төрсөн нутаг болох Төв аймгийн Зуунмод хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд долоон байгууллагын 60 орчим тамирчин цуваа болон бөөн гарааны дөрвөн зайд хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 25 км-ийн цуваа гараанд 29 дугуйчин уралдахад “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Төгөлдөр 34:47:16 минутын амжилтаар бусдыгаа хошуучлав. Тэгвэл эмэгтэй 25 км-ийн цуваа уралдаанд Төв аймгийн тамирчин Ж.Өлзийнсолонго 39:42:26 минутаар өөрийн багт алтан медалийг авчирав. Харин тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй 50 км-ийн бөөн гарааны төрөлд “Хүч” спорт хорооны тамирчин, 2013 оны Ази тивийн аварга, ОУХМ Т.Энхжаргал нэг цаг 26:26:53 минутанд замаа дуусгаж алтан медальд төвөггүй хүрсэн юм. Үүний араас спорт сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг төрөл болох эрэгтэй 150 км-ийн бөөн гараанд 25 дугуйчин уралдсанаас Төв аймгийн “Төв зам” компанийн тамирчин, ОУХМ Э.Мөнхтулга дөрвөн цаг 12:56 минутын амжилтаар нутагтаа хоёр дахь алтан медалийг авчирлаа. Ингэснээр Төв аймгийн дугуйчид багийн дүнгээр тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.

  

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

13 цаг 2 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

13 цаг 42 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин