Залуу монгол судлаачдын зуны сургалт эхэллээ

2014-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

Гадаадын залуу Монгол судлаачдыг бэлтгэх, Монгол судлалыг хөгжүүлэх зорилгоор зохион явуулдаг залуу Монгол судлаачдын зуны сургалт өчигдөр нээлтээ хийлээ.  

Энэ удаагийн сургалт Боловсролын сайд Л.Гантөмөрийн ивээлд болж байгаагаараа онцлог  бөгөөд  найман  орны 45 судлаач   оролцох юм байна. Монголын төр, засгийн зүгээс   монгол судлалыг дэмжих, хөгжүүлэх бодлого баримталж,  залуу монгол судлаачдыг бэлтгэхэд анхаарч ирсэн. Тэгвэл энэ удаагийн сургалт ч гэсэн тэрхүү бодлогод нийцүүлэн Монгол судлалын төвүүдэд суралцаж буй залуу судлаачдыг урьж оролцуулжээ. Нөгөөтэйгүүр, Монголыг олон улсад төлөөлөхүйц хэмжээнд судалгаа, шинжилгээ явуулж буй залуу судлаачдад урам өгөх, бодлогоор дэмжих, монгол орон, монголчуудын ахуй амьдралтай бичелэн танилцах боломж олгож байгаагаараа өвөрмөц юм. Мөн энэ удаагийн сургалтаар олон улсын монгол судлалын төвүүдэд ажиллаж буй монгол судлалын нэрт эрдэмтэд, тухайлбал  Кембрижийн их сургуулийн профессор Девид Смит, ОХУ-ын Санктпетрбургийн их сургуулийн  профессор М.Петрова нар  оролцож, залуу судлаачдад лекц уншиж, хичээл заах  юм байна. Өмнө нь монгол судлалын чиглэлээр Монголын эрдэмтэн судлаачид голлон хичээл зааж байсан бол энэ жилээс эхлэн гадаадын монгол судлалын төвүүдэд ажиллаж буй эрдэмтэд оролцох эхлэл ийнхүү тавигдаж байна. Цаашид энэ уламжлалыг өргөжүүлж, монгол судлалын чиглэлээр гадаадын олон судлаачийг урьж оролцуулах бодлого баримтлахаа Залуу монгол судлаачдын үндэсний төв, дэмжих санийн удирдлагууд хэллээ.  

 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин