
Б.ЭНХ
“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэнг эрүүл мэндийн шалтгаанаар Дархан-Уул аймгаас нийслэлд авчраад байгаа билээ. Нарийн шинжилгээгээр түүнийг элэгний хавдартай болохыг эмч нар тогтоожээ. Тиймээс яаралтай хагалгаанд орох болсон гэнэ. С.Дашцэрэн нь Ц.Мөнхбаяр нарыг яллагдах үеэр галт зэвсэг хууль бусаар олж авч тээвэрлэсэн буруутайд тооцогдож хоёр жилийн хорих ял авсан юм.