Хогийн цэггүй, хашаандаа жорлонгүй 200 айл

2014-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ЖАННА

Урин дулааны улиралд ууж идэх, амарч зугаалах хүмүүсийн тоо олширдог. Ялангуяа нийслэлчүүд бидний хувьд хотын ойролцоох гол ус, зүлэг ногоог бараадаж  гэр бүл, найз нөхдөөрөө тухлах нь элбэг. Харин тэр хэрээр орчин тойрноо бохирдуулж, уусан идсэн зүйлийнхээ шил, лааз сав, гялгар уут зэргийг талаар нэг цацаж хаях нь жирийн үзэгдэл болжээ. Энэ нь захын дүүрэгт оршин сууж буй зарим хүний уур ундууцлыг хүргэж байгаа аж. Мөн зарим  зуслангийн айлуудыг залхааж байгаа гэнэ. Учир нь, жаахан салхи сэвэлзэх төдийд л хотынхны хаясан гялгар уут, бэлэн гоймонгийн хуванцар сав ойролцоох айлын хашаа, хаяа хатавч руу нь хийсч ирдэг аж. Мөн амарч зугаалахаар ирсэн зарим хүнд хог хаягдал дунд сууж тухлахад хэцүү байдаг. Энэ талаар сурвалжлахаар нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайхыг зорьсон юм.

 

ТООСГОНЫ ҮЙЛДВЭРТ ОЛНЫ ХӨЛ ТАТАРДАГГҮЙ

Налайх дүүрэг 33.800 гаруй хүн амтай. Дээрээс нь тоосгоны үйлдвэр, уурхай олонтой учраас дулааны улиралд  зуншлага дагаж мал оторлох малчдаас гадна тэдгээр уурхайд  ил, далд ажиллаж хэд гурван төгрөг олох гэсэн явуулын хүн ихтэй байдаг аж. Мөн Горхи, Тэрэлжийн зүг аялах жуулчид болон зуны халуунд гол, ус бараадсан нийслэлчүүдийн  хөл татардаггүй юм байна.  Дүүргийн төв хэсэгт хөл ихтэй, машин тэрэг хөлхөлдсөн, тоос шороо ихтэй, бужигнасан газар юм. Баяр наадмын үеэр цэвэрлэсэн ч  ил задгай хог хаясан, овоолсон газар цөөнгүй харагдав.  Одоогоор тус дүүрэгт 33 тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг аж. Түүний ихэнх нь хятад эзэнтэй, түүгээр ч барахгүй нэг үйлдвэрт  доод тал нь 10 гаруй хятад ажилчин байдаг юм байна. Гэтэл тус дүүрэгт  1289 иргэн ажил идэвхтэй хайж байна гэсэн мэдээлэл байгаа нь гайхмаар. Түүнчлэн хүмүүсийн  Налайхыг зорьдог бас нэг  шалтгаан нь  дүүргийн V, VI хороонд байрлах Горхи, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар. Энэ нь жуулчдын  аялах, дотоодын иргэдийн  амарч зугаалах гол бүс болдог.  Энэ мэт шалтгаанаар хүмүүс олноор ирэх тусам  гэмт хэрэг гарах, гол усанд амиа алдах, осолд орох зэрэг асуудал төдий чинээ нэмэгддэг хэмээн иргэл ярьж байна.

 

ТЭРЭЛЖИЙН ШИНЭ ГҮҮР ОРЧМЫГ  ХЭН ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ ВЭ?

      

Туул голын эрэг орчмоор хэсэг явж үзэв. Амрагчдын олонх нь идэж уусан зүйлийнхээ хог хаягдлыг голын усанд ил задгай хаяжээ. Архины шил, пивоны лааз, саван шампуны үлдэгдэл, өрөөсөн оймс олон тааралдав. Тэгвэл Налайх дүүрэгт хүүхдийн өвчлөл, тэр дундаа гэдэсний халдварт өвчин, цусан суулга зэрэг нь 15 хүртэлх насныхан дунд элбэг тохиолдож байгааг  Эрүүл мэндийн нэгдэлийнх нь эмч мэр­гэжилтнүүд хэлж байсан. Үүнийг бас ил задгай хаясан хог хаягдалтай холбон тайлбарлаж байв.  Учир нь  нийслэлийг цэвэр усаар хангаж буй дээд эх үүсвэр гол ус байдаг. Гэтэл гол усны ойролцоох  хог хаягдал нь зарим хэсэгтээ арай дэнджээ. Тиймээс энэ хавийн зуслан болоод гүүрний доод хэсгийн голын эргийн бохирдол, хог хаягдлыг хэн хариуц­даг, хэрхэн цэвэрлэх ёстойг дүүргийн  тохижилт үйлчилгээний төвийн мэргэжилтнээс тодруулав. “Өмнө нь гүүр орчим Туул голын эргийг постны хүмүүс хариуцаж, цэвэрлэх  үүрэгтэй байсан.  Харин өнгөрсөн жилээс Налайхын ТҮК-д харьяалалтай болсон. Гэсэн ч яг тэр хэсэгт цэвэрлэгээ, тохижилт хийх  ямар ч ажлын  хуваарь байдаггүй. Зуслангийн иргэд заримдаа дуудлага өгч тэр дуудлагаар нь төлбөртэй хогийн машин ажилладаг. Заримдаа VI  хорооны хогийг ачаад, наашлах замдаа хогийг нь авдаг. Тусгай машин болоод ажиллах хүч байдаггүй болохоор маш их хогтой байдаг” гэдгийг албаны хүн хэлсэн. Тиймээс голын эрэгт амарч зугаалахаар ирсэн зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонс­сон юм.  

 

ХОГОН ДУНД  ЗУГААЛЖ БАЙНА

БГД-ийн VIII хорооны иргэн А.Чимгээ:

-Мэдээж, хогон дунд аялал зугаалга хийж ам­ралтаа өнгөрөөх таатай биш. Гэхдээ өмнөх жилүүдийнхээс харахад харьцангуй гайгүй  болж. Ер нь  хогоо хаяж байгаа нь хүний ухамсартай  холбоотой шүү дээ. Нэгэнт хогоо хогийн саванд хаях ухамсаргүй иргэд олон байгаа юм чинь хогийн машиныг ойр орчимд нь авчирч ажиллуулж байх хэрэгтэй. Эсвэл  хэдэн метрийн зайтай хогийн цэгтэй болгож, түүнийгээ тогтмол хогийн машин нь ирж ачиж, цэвэрлэдэг байж болох юм. 

 

БИЕ ЗАСАХ ГАЗАР ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА

Налайх дүүргийн I хорооны иргэн П.Амгаланбаяр:

-Хогоо хаяад явдаг нь хэвийн үзэгдэл болжээ. Манайх шинэ гүүрний орчмын зусланд суурьшдаг. Голын эргийн хог хаягдлаас илүү зуслангийн оршин суугчдад хогоо хаях цэг алга.  Түүнчлэн шаардлага хангасан бие засах газар ч алга.  200 гаруй айлтай энэ зуслангийн эхний эгнээний айлуудыг хашаандаа жорлон барихыг хориглосон. Тиймээс  олон жилийн нүүр үзсэн  нэг ч бүтэн хаалгагүй, өмхийрсэн жорлонг ашиглахаас аргагүй байна. Мөн тусгай хогийн цэггүй учраас замыг хажууд бүх хогоо хаядаг. Замаар яваа гадаадын жуулчдаас ичмээр орчинд амьдарч байна.

 

ХОГ ХАЯСАН ХҮМҮҮСИЙГ ТОРГОДОГ БОЛЬЁ

БЗД-ийн II хорооны иргэн М.Халиун:

-Ийм сайхан байгальд хогийн цэг дээр байгаа юм шиг хогоо хаяад явдаг нь хэтэрхий замбараагүй байгааг харуулж байна. Саяхан голын усанд машинаа угаасан хүнийг торгодог хуультай болсон. Яг үүн шиг хогоо хаясан хүмүүсийг ч торгодог болмоор юм. Тэгж байж л хүмүүст ойлгуулах байх. Хүмүүсийн хогийг хараад байхад ихэвчлэн гялгар уут, лааз байна. Энэ нь байгалийн хөрсөнд шингэхгүй маш их уддаг. Тиймээс  торгуулийн хуультай болох нь зөв юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

6 цаг 18 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

20 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

20 цаг 23 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12