“Eagle news” телевизийн Ерөнхий продюсероор Ц.Ганзориг томилогдлоо

2014-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын мэдээ мэдээллийн төрөлжсөн суваг “Eagle news” телевизийн тоймч Ц.Ганзориг тус телевизийн Ерөнхий продюсероор томилогдлоо. Тэрбээр монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг хэдийнэ бий болгосны зэрэгцээ сүүлийн таван жил хөрөнгийн зах зээл, санхүү эдийн засгийн чиглэлээр дагнан тойм, нэвтрүүлэг хийж байгаа туршлагатай, чадварлаг сэтгүүлчдийн нэг билээ.
 
Ц.Ганзориг нь “Eagle news” телевизийн “Тоон тойм" эдийн засгийн брэнд хөтөлбөрийг хариуцан ажилладаг юм.
 
 
Тус телевиз нь 1996 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл цаг үеийн шуурхай мэдээ мэдээллийг халуун цэгээс нь үзэгчдэдээ шуурхай хүргэхийн зэрэгцээ асуудал дэвшүүлсэн олон төрлийн мэдээ, сурвалжлага, ярилцлагуудыг цаг алдалгүй хүргэсээр ирсэн билээ.
 
2011 оноос Монгол хөрөнгө оруулалттай болж, техникийн шийдэл, олон улсын стандарт руу тэмүүлж яваа мэдээллийн суваг юм.
 
Түүнчлэн тус телевиз нь 2014 оноос дэлхийн алдартай CNN агентлагийн албан ёсны түншээр ажиллаж эхлээд байна. 2013 онд эхлүүлсэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд CNN агентлагийн толгой компани болох “Turner Broadcasting System”-тэй “Монгол масс медиа” группийн үзэглэсэн гэрээний дагуу CNN-ийн шилдэг хөтлөгч, сэтгүүлч, продюсерийн баг манай улсад хүрэлцэн ирж тус телевизийн уран бүтээлчдэд хэд хэдэн удаагийн сургалтыг явуулжээ.
 
 Мөн өнгөрсөн тавдугаар сард “Eagle news” телевизийн сэтгүүлч, продюсеруудын баг Хонг Конг дахь CNN телевиз дээр очиж сургалтад хамрагдсан юм.
 
Мэдээ, мэдээллээрээ дэлхийн брэнд болсон СNN агентлагийн албан ёсны түншээр ажиллаж эхэлсэн Eagle news телевиз нь ирэх наймдугаар сараас эхлэн CNN-ийн арав гаруй нэвтүүлгийн 40 гаруй дугаарыг өөрийн эфирээр мэргэжлийн орчуулга, дуу оруулалттайгаар үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. 
 
Дашрамд дурдахад, өдгөө Eagle news телевиз нь 110 гаруй уран бүтээлчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хоногт 17 цагийн эфирийг үзэгчдэдээ хүргэж байгаа юм. Энэ бүх хариуцлагатай үүргийг одоо Ерөнхий продюсер Ц.Ганзориг хариуцан ажиллахаар боллоо.
 
Б.Уянга
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин