Зургаан дүүрэгт цахилгаан тасарч, 100 гаруй мал урууджээ

2014-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Өнгөрсөн бямба гаригаас ням гаригт шилжих шөнө цаг агаар таагүй болж, нийслэлд төдийгүй зарим аймагт байгалийн аюулт үзэгдэл болсон байна. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат суманд хүчтэй аадар бороо орж, салхи салхилсны улмаас гурван машин хийсч, нэг хүн амиа алджээ. Мөн айлуудын гэр, байшин нурж, 10 орчим хүн гэмтсэнээс гадна 100 гаруй бог мал салхинд уруудсан байна. Одоогоор аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг гарч ажиллаж байгааг мэдээллээ. Харин зүүн аймгуудад түр зуурын мөндөр ороод өнгөрсөн бол баруун аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байжээ.

Харин нийслэлийн хувьд цахилгаан тасарсан дуудлага олноор иржээ. Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс мэдээлж буйгаар бүх дүүргээс УБЦТС компанитай холбоотой гомдол, мэдээллүүд иржээ. Өчигдөр өглөөний байдлаар тогоо залгуулах 10 гаруй хүсэлт ирээд байгаа талаар мэдээлсэн юм. Цахилгаантай холбоотой санал, хүсэлт гаргаж буй иргэдийн олонх нь яаралтай үед УБЦТС компанид дуудлага өгөх боломжгүй байгааг онцолсон байна. Тодруулбал, компанийн лавлах 70047004 утс анд амралтын өдөр эсвэл оройн цагаар холбогдож болохгүй байгааг иргэд дуулгажээ. Энэ талаар УБЦТС компаниас тодруулахад “Уржигдар шөнийн байдлаар цахилгаан тасралт хотын төвөөр гайгүй. Харин захын гэр хорооллуудаар шугам тасарч, кабелийн утас гэмтсэнээр цахилгаан тасарсан. Шуурхай бригад гарчихсан ажиллаж байна. Лавлах утасны хувьд иргэд бүрэн гүйцэд сонсоогүйгээс оператортой холбогдож чаддаггүй. Цаг өдөр харгалзахгүй лавлах утас ажиллаж байгаа” гэв.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин