“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 410 оюутан тэнцжээ

2014-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.ЦАСАНЧИМЭГ

Саяхан л лекцийн тэмдэглэл, бие даалт, эцсийн шалгалт гээд гүйж явсан оюутнууд  Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид цэргийн бэлтгэл хийн номхон, зэрэгц, алхаад марш гэсэн командаар  алхаж явна. Зургадугаар сарын 15-наас эхэлсэн  “Оюутан-цэрэг” хөтөлбөр нь “Цэргийн тусгай бэлтгэл”-д хамрагдсан 19-23 насны 410 оюутан цэргийн сургалтад хамрагджээ. Энэ тухай сурвалжлахаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг зорилоо. Биднийг очиход цэрэг-оюутнууд амьд гарах арга ухааны хичээлийн үзүүлэх сургууль хийж байлаа.   Тэд бүс болон 1.8 метрийн хэмжээтэй майхан цуваа ашиглан яаж майхан барьж болдогийг хоромхон хугацаанд сурчээ. Түүний дараа бид бэлтгэлийн төвөөс хөдөлж хээрийн буудлагатай танилцав. Тэнд байлдагч н.Мөнх-Эрдэнэ арван сум хүлээж  авлаа гэсэн бол таван цэрэг багшийн удирдлаган дор аюулгүй байдлыг ханган буудах дадлагаа хийж байв. “Манай цэргүүд өмнөө тавьсан зорилготой болохоор хичээл заахад урамтай байдаг” хэмээн  офицер Ж.Лхагвасүрэн хуучилж байна. Өдөр бүр хуваарийн  дагуу есөн хичээлийг мэргэжлийн багш нар заадаг бөгөөд сургалтын төвийн бүх багш  Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд явсан туршлагатай офицерүүд юм. Энэ оны “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн цэргүүдийн хувцсанд зориулан төсөв батлаагүй учир 2007 оноос өмнө Зэвсэгт хүчнийхний  өмсч  байсан дүрэмт хувцсаар жигдэрчээ.

 

410 ОЮУТАН СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ

“Оюутан-цэрэг” хөтөлбөрт анх 1000 гаруй оюутан бүртгүүлжээ. Тэд   “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэг эзэмшин шалгалт өгсөн байна.  Ингээд эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцсэн нийслэлийн есөн дүүргийн, 42 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан цэрэг “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдаж байна. Шалгалтандаа тэнцсэн боловч хөтөлбөрт хамрагдаж чадаагүй оюутнууд эрүүл мэндийн шалтгаанаас болж хасагджээ. 

 

ОЛОН ТАЛТАЙ ХӨТӨЛБӨР

Сургалтын төвд өнгөрүүлсэн  хоёр сарын хугацаанд соёл хүмүүжлийн ажил ихээхэн гээгдэж байгаа бөгөөд хугацаат албан хаагчид 10 дуу, бүжиг сурдаг бол “Оюутан-цэргүүд” бүх дуугаа сурсан тухай ангийн захирагч нь бидэнд хэлсэн юм. Хугацаат цэргийн албан хаагчид сар бүр тогтмол цалин авдаг бол  “Оюутан цэрэг”-үүдэд цалин олгохгүй. Харин тэд  сурахын хажуугаар цэргийн албаа хааж, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх, зэвсэг техниктэй харьцаж сурах, хээр ганцаараа хэрхэн амьд гарах, төгсмөгцөө төрийн албанд ажиллах зэрэг боломж нээлттэй.

 

ЦЭРГИЙН АЛБЫГ НЭР ТӨРТЭЙ ХАШИЖ БАЙНА

Гуравдугаар ротын тавдугаар салааны  оюутан цэрэг Б. Отгонбаатар: “Их сургуульд суралцаж байгаа хугацаандаа цэргийн албыг нэр төртэйгөөр хашиж байгаадаа баяртай байна. Жагсаалын бэлтгэл болон гүйлт, харайлтын дасгал бага зэрэг ачаалалтай санагддаг. Гэхдээ энэ бүхэн бидэнд биеэ чийрэгжүүлэх ач холбогдолтой. Бид өглөө 6:00 цагт босоод орой 23:00 цагт унтдаг бүх юм төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ амьдралд хэрэгтэй зүйлсийг зааж сургаж байна. Энд л цэрэг байхын сайхныг ойлгож байна. Дуулж байгаа дууны үг, ая нь хүртэл сэтгэлд дотно, бидэнд асар их омогшил бий болгож чаддаг. Үеийн залуустайгаа орой болгон хамтдаа дуугаа дуулах нь сайхан байна” гэсэн юм.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин