Эдийн засагч М.Тулгатын онцлох 9 эшлэл

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонины нэгдүгээр сарын 21-ний дугаарт нийтлэгдсэн “Leaderships forum” булангийн зочин эдийн засагч М.Тулгатын онцлох есөн эшлэлийг хүргэж байна.  

-Уул уурхайн салбарын хөгжил гэхээс илүүтэй, тэндээс орж ирэх орлогыг харин яаж зарцуулах, хуваарилах, хяналт тавих, засаглалаа яаж авч явах вэ гэдэг маань өнөөдрийн тулгамдсан асуудал болчихоод байна. Тэгэхээр сүүлийн хэдэн жил яригдсаар байгаа баялгийн сан буюу Sovereign wealth fund бол Монголд зайлшгүй шаардлагатай. Энэ сангаар дамжуулж уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх, мөн зах зээлийн савалгаанаас улс орны эдийн засгийг хамгаалах боломжтой болно.


-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” тэднийг тойрсон гэрээт болон туслан гүйцэтгэгч маш олон компаниуд ажиллаж байна. Монголын эдийн засгийн нэг гол хөдөлгүүр энэ сумын нутаг дэвсгэрт байхад тухайн сумын төв маань өөрөө бусад жирийн сумын төвийг бодвол хэмжээний хувьд 2-3 дахин том, гэхдээ л “сумын төв” хэвээрээ, хөгждөггүй.


-Эдийн засгийн үйл ажиллагааны цар хүрээгээр нь авч үзвэл маш гоёмсог хот суурин газар босох зах зээл нь болоод эдийн засгийн хөдөлгөөн, зангилаа нь байна. Харамсалтай нь манай тогтолцооны асуудал гол буруутан нь гэж хардаг. Тэгэхээр эдгээр эдийн засгийн потенциал өндөртэй суурин газрууддаа яаралтай хотын тусгай статус олгож, төсвийн болон удирдлагын хувьд харьцангуй бие даасан шийдвэр гаргадаг болгож тусгайлсан бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. XXI зуунд Улаанбаатараас авахуулаад том, жижиг хэдэн тосгонтой л болж байна.


-Энэ хэлээд байгаа тосгонуудыг хот болгон хөгжүүлэхийн тулд эхлээд татварын тогтолцоог яаралтай өөрчлөх хэрэгтэй. Учир нь том ч бай, жижиг ч бай хот суурин газар өөрөө бие даан хөгжих, хотжих боломж нь тэдний өөрсдөө захиран зарцуулах төсөвтөө баригдаад хаагдчихдаг.


-Манайх татварын төвлөрсөн тогтолцоотой орон. Түүнийг нэг мөр задлах хэрэггүй байж болно. Харин цөөн тооны стратегийн хот суурин газартаа тусгай статус бий болгоод, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ийн нэг хэсгийг нь захиран зарцуулах эрхтэйгээр үлдээдэг болгон өөрчлөх боломжтой. ААНОАТ, НӨАТ зэрэг эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанаас бүрддэг татварын тодорхой хэсэг нь орон нутагтаа үлддэг бол орон нутгууд тухайн газар орондоо бизнесийг дэмжих, компаниудыг татах сэдэл, сонирхолтой болно.


-Манай улс нэн яаралтай багш нарын цалинг нэмэх, нийгмийн баталгааг нь сайжруулах шаардлагатай. Цалин, хангамж сайн байж л энэ салбарт сайн хүмүүс цуглана. Харин ч манай багш нар боломжийн ажиллаж байгаа. Би нийслэлийн төлөөлөгчийн хувьд тойргийнхоо сургуулиудаар явах шаардлага гардаг. Багш нар, сургуулийн удирдлагууд боломж бололцоондоо тулгуурлаад эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.


-Багш нарын цалин, нийгмийн үнэлэмж бага байхад бид тэднээс юу нэхэх юм бэ. Сурагчаасаа, тэдний эцэг эхчүүдээс тодорхой үнэлэмж, хүндлэл хүлээж чадахгүй байгаа багшаас хүүхэд юу сурах вэ гэдэг асуудал гарч ирнэ.


-Цалин нэмсэнээр инфляци хөөрөгдөх нөхцөл болно гэж харж байгаа бол өөр бусад урамшуулал, мөн нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх бусад хөшүүргийг ашиглаж болно. Жишээлбэл,10 жилээс дээш ажилласан багшид урьдчилгаа мөнгийг нь улсаас дааж, орон сууны зээлэнд хамруулах гэх мэт.


-Өнгөрсөн жил би Европын хэд хэдэн орноор явж боловсролын салбарынх нь үйл ажиллагаатай танилцсан юм. Тэгэхэд багш нар нь хувийн компанийн дунд шатны менежерийн цалингийн төвшнөөс дээгүүр хэмжээнд цалинждаг юм билээ. Зарим хүн төрөлхийн багшлах дур сонирхолтой, авьяастай байдаг. Манай гэр бүл багш гаралтай учраас би сайн мэднэ. Маш олон сайн багш болох байсан хүн өнөөдөр өөр ажил хийгээд явж байна. Сайн багш өнөөдөр уурхайд жолооч хийгээд явж байна. Цалин нь гурав дахин өндөр учир хүн амьдралаа л бодно. Бид багш нарыгаа ингэж үнэлчихээд, өөрөөр хэлбэл ирээдүйдээ ийм хэмжээнд хөрөнгө оруулалт хийчихээд, яаж гэрэлтэй ирээдүйг, үсрэнгүй хөгжлийг найдаж чадна вэ.

 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 48 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 48 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 48 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 16 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 35 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 1 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 14 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09