Шумуулын тосыг 1-6 сартай хүүхдэд хэрэглэж болохгүй

2014-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.Гүнжлхам

Амралт зугаалгаар явахдаа бид хорхой шавьжинд хазуулах элбэг байдаг. Тиймээс шумууланд хазуулах, зөгийнд хатгуулах үед ямар арга хэмжээ авах талаар “Зинт” клиник эмнэлгийн эмч, АУ-ны доктор, профессор Т.Навчаа эмчээс дараах зөвлөгөөг авлаа. 

Томчууд төдийгүй бага насны хүүхдүүд шумуул, зөгий, аалз, бясаа зэрэгт хазуулах нь  элбэг байдаг. Ихэнх тохиолдолд шумуулд хазуулах нь хүнд урвал үүсгэдэггүй, эмчид хандах шаардлага гардаггүй. Бага зэрэг өвдөлттэй гүвдрүү үүсч загатнаад, маргааш, нөгөөдрөөс нь зовиур нь арилдаг.  Энэхүү загатнааг багасгахын тулд хүйтэн усаар норгосон алчуур тавих, харшлын эсрэг бэлдмэлтэй тос түрхэж болно. Тухайлбал, фенистил гелийг өдөрт дөрвөн удаа түрхэж болно. Харин зарим хүүхдэд том хэмжээний гүвдрүү үүсч улайж хавдан зовиурладаг.  Ялангуяа нүд, бэлэг эрхтэн орчим хазсан тохиолдолд маш ихээр хавддаг. Энэ тохиолдолд хазсан хэсгийг шингэн савангаар савандаж угааж хатаана. Ингээд нэг хувийн гидрокортизоны тосыг өдөрт хоёр удаа улайлт, загатнаа арилтал түрхэх хэрэгтэй. Түүнчлэн харшлын эсрэг эм уулгаж (жишээлбэл цетризины 10 мг-ийн шахмалыг наснаас хамааруулан ¼-ээс½ шахмалыг өдөрт нэг  удаа) хүйтэн жин тавих нь тустай. Өвдөлт ихтэй үед парацетамол уулгаж эсвэл лаа хэрэглэнэ. Загатнааг сайн намдааж чадаагүй тохиолдолд хүүхэд маажиж арьсаа шалбалах нь нянгийн халдвар орж идээлэх шалтгаан болдог.  Ховор тохиолдолд харшлын маш хүнд урвал үүсч болзошгүй. Энэ үед зөвхөн хазсан газарт биш бүх биеэр гүвдрүү туурч ихээр загатнах ба амьсгалахад хүндрэлтэй болдог. Мөн найтаах, ханиах, амьсгаадах, хахаж цацах, бие хөхрөх, бөөлжих, улмаар ухаан алдаж ч болно. Энэ үед хамгийн ойр эмнэлгийн байгууллагад яаралтай хандах  хэрэгтэй.  

В витамин ууж сармис, идэх нь шумуулыг үргээхгүй

Шумуул, хорхой шавьжид хазуулахгүй байхын тулд хүүхэддээ урт ханцуйтай хувцас, урт өмд өмсүүлэх хэрэгтэй. Хувцасны өнгө хэт тод хурц, эрээн, цэцгэн хээтэй биш, цайвар байвал зохино. Түүнчлэн элдэв үнэрт ялаа шумуул цуглардаг тул хоол хүнс, хог, угаадсыг бүтээх, таглах хэрэгтэй. Томчууд үнэртэй ус, хурц үнэр бүхий саван, тос зэргийг хэрэглэхгүй байх нь чухал. Шөнө, оройн цагаар гэрлээ унтраасны дараа цонхоо онгойлгох эсвэл цонхоо торлох, хүүхдийн ор, тэрэг зэрэгт тор татах хэрэгтэй. Худалдаанд байгаа  ялаа, шумуулын эсрэг спрей, тос, лосион  зэргийг зургаан сараас доош насны хүүхдийн арьсанд хэрэглэхгүй байх нь дээр. Спрейг хүүхдийн өмссөн хувцсанд цацаж болно. Мөн В витамин уух, сармис идэх зэрэг нь шумуулд хазуулахаас сэргийлдэггүй гэдгийг Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэгээс тогтоосон байдаг. Тэгэхээр элдэв шавьж, шумуулд хазуулахаас сэргийлэхийн тулд дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөе.  

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин