Нийслэлийн төсвөөр 16 сургууль, цэцэрлэг шинээр баригдана

2014-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Энэ жил шинээр баригдаж буй сургууль цэцэрлэг,  засварын ажлын талаар Нийслэлийн боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э. Баярмагнайгаас тодрууллаа

-Сургууль цэцэрлэгийн засварын ажил хэр явж байна вэ. Мөн засварын ажил төлөвлөгөө ёсоор хэдийд дуусах вэ. Өмнөх жилүүдэд хүүхдүүд  шавар шохой бужигнасан,  будагны үнэр ханхалсан орчинд хичээллэж байна гэсэн хэл ам багагүй гардаг байсан.  Энэ жилийн хувьд засварын ажил удаашрах, сунжрах явдал  гарахгүй биз?

-Урсгал засварууд хийгдээд эхэлсэн. Одоогоор 50 хувьтай явж байна. Наян сая төгрөгөөс дээших ажлууд наадмын дараагаас эхэлсэн.  Энэ жилийн хувьд наймдугаар  сарын 15 гэхэд бүх засварыг дуусгана. Урсгал засварын хувьд одоо хийгдээд амарчих учраас тийм асуудал гарахгүй.

-Энэ жил засварын ажилд хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Энэ жил улсын төсөөвөөр 26 сургууль цэцэрлэгт урсгал засвар хийгдэнэ. Засварын бүх төсөвүүд хийгдээд дууссан. Нийтдээ  2 тэрбум 215 сая төгрөг төсөвлөгдсөн байгаа.

-Шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөөч?

-Нийслэлийн төсвөөр энэ жил 16 сургууль цэцэрлэг шинээр баригдана. Үүнээс хоёрынх нь гэрээ хийгдсэн, ажил эхэлсэн байгаа. Арав нь тендэр зарласан шатандаа явж байна. Хоёр нь газар чөлөөлөх ажил хийгдээд явж байна.

-Он дамжин яригдаж байгаа сургууль цэцэрлэг хэд байгаа вэ?

-Он дамжин яригдаж байгаа гурван сургууль бий. Гуравдугаар сургууль, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 11 дүгээр хорооны сургуулиуд байгаа. Хөрөнгө нь сая тодотголоор шийдэгдсэн. Цэцэрлэгийн тухайд гэвэл он дамжиж байгаа цэцэрлэг гэж байхгүй. Дэлхийн банкны төслөөр баригдаж байгаа арван долоон цэцэрлэг байгаа. Гэрээ нь оны өмнө хийгдсэн бөгөөд  наймдугаар  сарын 15 гэхэд ашиглалтанд орно.

-Гуравдугаар сургуулийн барилга санхүүжилт дээр нилээн асуудалтай байсан, хоёр ч жил дамжин яригдсан. Нийт хэдэн төгрөгний санхүүжилтээр баригдахаар болсон бэ?

-Гуравдугаар сургууль нийтдээ 6 тэрбум 759 сая төгрөгний өртөгтэй байгаа. Энэ онд 3 тэрбум төгрөг тавигдсан, дараа онд үлдэгдэл нь тавигдаад ирэх оны есдүгээр сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа.

-Баянзүрх дүүргийн хоёр сургуулийн хувьд хэзээ баригдаж дуусах вэ?

-Баянзүрх дүүргийн 21, 11 дүгээр хорооны сургуулиуд энэ оны эцэсээр ашиглалтанд орно. Энэ онд ашиглалтанд орж чадахгүй сургууль гэвэл Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байгаа. Тодотголоор мөнгө нь шийдэгдээгүй учир дараагийн тодотголд саналаа өгсөн.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин