Танилц, Гандангийн дэнжийн шинэ төрх

2014-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Төлөвлөлтгүй, дээрээс нь тохижилтгүй, өнгө үзэмж муутай гэж баалуулдаг Улаанбаатар хотын гэр хорооллынхон гадаадын хөгжилтэй орнуудынх шиг орчинд амьдарч эхлэх нь. Гэхдээ олон давхар орон сууц гэж битгий андуураарай. Цэвэр, бохир ус, дулаан цахилгаанаар бүрэн хангуулаад гэр хороололдоо амьдарна. Ингээд зогсохгүй тэд хаалгаараа гараад гудамжаар шороо сөрж, бороотой үед шалбааг туулж явдгаа ч болих нь. Ийм бүтээн байгуулалтыг Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийнхөн гэр хорооллыг шинэчилж буй, эхний “бүтээл”-ээ өчигдөр нээлээ. Шинэ гудамжийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан, Улаан­баатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, “Гудамж” төслийн захирал Б.Батболд бо­лон гүйцэтгэгч компа­нийн хамт олон, иргэд оролцов.

“Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төслийн залуус Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн дэнжийн Орхоны зургадугаар гудамжийг үлгэр жишээ гудамж болгон тохижуулахаар сонгон авч өнгөрсөн тавдугаар сараас ажлаа эхэлжээ. Хоёр сарын хугацаанд тэд гудамж дагуу гэрэлтүүлэг суурилуулж, 713 ам метр талбайд боржин чулуугаар автомашины зам, 289 ам метр талбайд явган зорчигчийн зам тавьжээ. Замыг хуулаад газар доогуур шугам сүлжээ татахад байгалийн чулуу эргээд янзлах боломжтойн дээр өнгө үзэмжийн хувьд хүн бүрийн сэтгэлд нийцэхүйц цэвэрхэн юм. Мөн айлуудын хашааны нүүрэн хэсгийг бетон суурьтай нэг загварын болгон шинэчилжээ. Ийм орчинд алхвал сэтгэл хангалуун, тайван амьдрах юм байна гэсэн иргэд олон таарч байлаа. Олон улсын стандартад нийцсэн гудамж болсон тухай хотын Засаг дарга Э.Бат-Үүл сайшааж байсан. Тэрээр “Гудамжууд инженерийн шугам сүлжээнд холбогдоод, өнгө үзэмжтэй болоод эхэлтэл хашааны үнэ 40-60 сая төгрөг болтлоо өссөн байна лээ. Энэ бүтээн байгуулалтын ач холбогдлыг ингэж харуулж байна” гэлээ. Найман хувийн зээлийг зөвхөн орон сууцанд өгөхгүй, тохижуулалттай гэр хорооллынхонд өгдөг байхаар бодлогын төвшинд ярьж хэрэгжүүлэх бололцоотой гэдгийг тэрээр хэлсэн. Шинэ гудамжийг үзэж сонирхсон бусад иргэд өөрсдийн гудамжиндаа энэ бүтээн байгуулалтыг яаралтай хийлгэх сонирхолтой байгаагаа нээлтийн үеэр хотын дарга болон төслийн багийнханд дуулгаад авав. Гэхдээ тэд зөвхөн өнөөдөр саналаа хэлж буй юм биш. Бүр эртнээс бүлэг байгуулж саналаа уламжилцгаасан гэнэ. Ажлын багийнхан ч тэднээс гудамжаараа тохижуулах хүсэлтэд санал нэгдэж ирвэл хүлээж авах юм байна. Энэ удаагийн Орхоны зургадугаар гудамжийг тохижуулахад 352 сая төгрөг зарцуулсан бөгөөд дахин цаана нь 30 гудамж тохижуулах төсөв хөрөнгөө батлуулаад байгаа аж. Шинэ гудамжны зураг төслийг “Нью урбанизм” ХХК боловсруулж, ажлыг “Их зам бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэж байна. Ажлын багийнхны Гандангийн дэнжид шинэчлэх 31 гудамжинд 857 хашаанд 1875 өрх оршин суудаг, 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ бүсэд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх саналыг иргэдээс авахад эртний түүх, соёл, шашны дурсгалт газар учир орчныг нь сайжруулж энэ чигээр нь үлдээхийг илүүд үзжээ. Мэдээж цэвэр тохилог орчинтой, дэд бүтцэд холбогдчихсон гудамж талбайтай болоход гэр хорооллынхон гар хумхиад суух учиргүй. “Гудамж” төслийн захирал Б.Батболдын хэлж буйгаар бусад гудамжийг дэд бүтцэж холбож тохижуулах ажилд айл өрхөөс 10-20 сая төгрөг гаргах тооцоотой байгаа юм байна.

“Гудамж” төслийнхөн өнгөрсөн жил хотын замын 20 уулзварыг тохижуулж ашиглалтад өгсөн. Энэ жилээс гэр хороололд түлхүү анхаарч зөвхөн Гандангийн дэнж гэлтгүй бусад хорооллыг тохижуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин