Замын-Үүд, Дорнод, Өвдөг Баянхошуу боомтод ариутгалын пункт ажиллуулна

2014-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монгол Улсын Шадар сайд Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өнөөдөр МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Д.Батмөнх нарыг дуудан боом, галзуу өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байгаа. Голомтод 28 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж гурван хүн, 15 мал өвчилжээ. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, ХУД-ийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоон ажиллаж байгаа юм.    Шадар сайд боом өвчний голомтыг устгах, урьдчилан сэргийлэх үүднээс улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар гарган аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга, тухайн орон нутаг дахь Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад   өгөхийг үүрэг болголоо. Цаашид вакцины зайлшгүй нөөц бүрдүүлэх, ариутгалын бодисын чанарт анхаарах, хил дамнасан гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс  боомтуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зорчих хөдөлгөөн ихтэй Замын-Үүд, Дорнод аймгийн Өвдөг Баянхошуу боомтод халдваргүйжүүлэлтийн пунктыг яаралтай ашиглалтад оруулж хэрэглэх химийн бодис, нөөц, чанарт анхаарахаар болов. Одоогоор Замын-Үүд боомтод тээврийн хэрэгслийн дугуйг халдваргүйжүүлэх ванныг шинээр барьж ашиглалтад оруулаад байна. Харин Дорнод аймгийн Өвдөг Баянхошуу боомтод БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгаа халдваргүйжүүлэлтийн автомат пунктыг наймдугаар сарын нэгний  өдөр  ашиглалтад оруулах юм. Цаашид өмнөд хөрштэй хил залгаа боомтуудад тээврийн хэрэгслийн импортын чиглэлд пункт байгуулж, хил дамнасан мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс халдвараас урьдчилан сэргийлэх, хорио цээрийн арга хэмжээг сайжруулах чиглэлээр ажиллах юм.  

Эх сурвалж: http://www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин