Стандартчилал, хэмжил зүйн газар мэдээлж байна

2014-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Дэлхийд танигдсан чанар

“Говь” хувьцаат компани нь байгуулагдсан цагаасаа хойш 33 жилийн мэдлэг туршлага, техник  технологи, боловсон хүчний нөөцдөө түшиглэн  бүхий л шатандаа чанарыг эрхэмлэн Стандартчилал  хэмжилзүйн газартай нягт холбоотой ажилласаар ирсэн. “Говь”ХК нь монгол ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврийг малчдын гараас хүлээн авахаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж, зах зээлд нийлүүлэгдэх хүртэлх үйлдвэрлэлийн бүх үе шатандаа технологийн горимыг  чанд баримталж, хяналт шалгалтыг олон улсын ISO 9001стандартын дагуу хийсний үр дүнд хэрэглэгчийн гарт чанартай бүтээгдэхүүн  хүргэж байна.

Монгол Улсын Стандартчилал хэмжилзүйн газар нь 1994 онд Монголын ноолуурын салбарын ууган үйлдвэр Говь хувьцаат  компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд “Үндэсний тохирлын  тэмдэг”, “Чанарын гэрчилгээ” хэрэглэх эрхийг олгосноос хойш  1998, 2002, 2005, 2008, 2011 онуудад дахин шалган баталгаажуулж,  гэрчилгээ  эзэмших  эрхийг сунгасан байна. Мөн тус компанийн Нэгдсэн лабораторийг  нь 1999 онд, Хэмжих хэрэгслийн лабораторийг 2004 онд тус тус анхлан итгэмжилж 3 жил тутам шалгаж эрхийг нь сунгаж байна. Монгол Улсын “Стандарчилал тохирлын үнэлгээний тухай хууль”-иар “Үндэсний тохирлын тэмдэг”-тэй бүтээгдэхүүнийг импортлох, экспортлохдоо дахин хяналтанд хамруулахгүй хэмээн заасны дагуу тус компаний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтын давхардлаас чөлөөлж байгаа нь дэлхийд танигдсан чанарыг нь үнэлж, өндөр итгэл үзүүлж буйн илрэл юм.

Үндэсний шилдэг үйлдвэрлэгч тус компани нь MNS /ISO 9001:2010 стандартын шаардлагад  нийцүүлэн чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж,сайжруулах  асуудлаар мэргэжлийн байгууллагуудтайтогтмол хамтран ажиллаж, Засгийн газраас гаргасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үлгэр жишээ, манай шилдэг компаниудын  нэг юм.

Өдгөө бүтээгдэхүүндээ Япон, Швейцарь, Итали, ОХУ-ын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан лабораториар сорилт шинжилгээ хийж, дүгнэлт  гарган  дэлхийн 30 гаруй орны  150-иад компанид экспортлож, дотооддоо нэрийн барааны 9 дэлгүүр, 7 гэрээт борлуулагчдаар  дамжуулан эх орны хэрэглэгчиддээ хүргэдэг.

“Говь”ХК нь  хамгийн нарийн утсаар хийсэн  нимгэн  ноолууран бүтээгдэхүүн, Монгол ямааны үндсэн дөрвөн өнгийн ноолуурыг цайруулж  будахгүйгээр  байгалийн өнгөөр нь бэлэн бүтээгдэхүүн болгон гаргасан Органик брэнд гээд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ  шаардлагад нийцсэн, цаг үеэ мэдэрсэн, технологийн дэвшлийг шингээсэн олон гайхалтай бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ бэлэг барьсаар байна. Дэлхийд чанараараа танигдаж, эх орны нэрийн хуудас болж буй  тус хамт олон техник технологийн шинэчлэлийг шат дараатай хийж, түүхий эд бэлтгэлээ нэмэгдүүлэн, бүтээгдэхүүнийхээ  үйлдвэрлэлийг өргөжүүлэн, чанарыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин