Налайхад саяхан зургаан сартай хүүхдээ нойлд унагаасан хэрэг гарчээ

2014-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.Жанна

Хотын төвөөс алслагдсан дүүргүүдийн нэг болох Налайх дүүрэгт сүүлийн жилүүдэд хүн ам нэлээд өсч байгаа. Ялангуяа дулааны улиралд тус дүүрэгт малаа оторлох, тоосгоны үйлдвэрүүдэд ирж ажиллах хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс тус дүүрэгт  хүүхдийн өвчлөл хэр байгаа талаар Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхэд өсвөр үеийн эмч М.Алтанцэцэгээс тодрууллаа.

-Налайх дүүргийн хүн ам сүүлийн жилүүдэд нэлээд өгч байгаа. Статистик дүнгээр дүүргийн хүн ам өнгөрсөн жилд  5000 гаруй хүнээр нэмэгдсэн. Гэхдээ дийлэнх нь суурьшихаасаа илүүтэй улирлын чанартай ажил хийчихээд буцдаг гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Мөн энэ хэрээр өвчлөл нэмэгддэг гэдэг. Энэ зуны байдлаар хүүхдүүдийн өвчлөлт хэр их байна вэ?

-Энэ жилийн хувьд хүүхдүүдийн өвчлөл харьцангуй  бага байна.  Бид өвөл өдөрт 50 гаруй хүүхэд үздэг байсан бол одоо  30 хүрэхгүй хүүхэд үзэж байна. Энэ зун нийтдээ  277 хүүхэд үзүүлсэн байна.

-Ойролцоох зуслангийн хүүхдүүд болон хөдөөний хүүхдүүд танай эмнэлэгт их хандаж үзүүлдэг гэж сонссон. Хүүхдүүд голдуу ямар өвчнөөр өвдөж  байна вэ?

-Зуны улиралд ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь суурь өвчтэй, тэр нь сэдэрсэн байдаг. Тухайлбал цус багадалт, хоолойны ангина, тархины даралттай хүүхдүүд байдаг. Харин улиралын чанартай өвчлөл гэвэл хэт халуун хүйтнээс болж хоолой нь өвдсөн, ханиад хүрсэн, хоол хүнстэй холбоотой  гэдэсний халдварт бус суулгалт, харшил гэх мэт өвчнөөр өвдөж ирж  байна. Түүнчлэн шарлалт, түлэгдэлттэй хүүхдүүд ч ирж байна.  Ер нь дийлэнх нь суулгалттай хүүхдүүд байна.  

-Эмнэлэгт хэвтэн  эмчлүүлж байгаа хүүхдүүд ихэвчлэн  хэдэн насныхан байна?

-Зөвхөн  энэ сард үзүүлсэн хүүхдүүдийн  хувьд гэвэл 0-5 насны хүүхэд 68,9 хувийг эзэлж байна. Ер нь нярай болоод бага насны хүүхдүүд аль ч улиралд  ихэнх хувийг эзэлдэг. Энэ насны хүүхдүүдийн  дархлаа сул байдгаас болж амархан өвчилдөг. Тиймээс эцэг, эхчүүд урин дулаан цагт хүүхдийнхээ дархлаажуулалтад сайн анхаарах хэрэгтэй.

-Бусад дүүрэгтэй харьцуулахад танайх хүүхдийн эмнэлэгтэй. Ор тасгийн хүрэлцээ хангамж хэр байдаг вэ?

-Налайх дүүргийн  Эрүүл мэндийн нэгдлийн  хүүхдийн эмнэлэг нь 35 ортой. Өвөл, хаврын үед хүүхдүүдийн өвдөх нь ихэсдэг болохоор өөр тасгуудаас ор нэмж авчирч, нэмэлт хүчээр ажиллах үе байдаг. Жишээ нь, өнгөрсөн өвөл 60 ортой болгож хүүхдүүдийг  эмчилж байсан. Харин одоо  харьцангуй хүүхдүүд бага байгаа  учраас  эмнэлгийн 90 жилийн ойд зориулан засварын ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 ортой ажиллаж байна.  Ор тасгийн хүрэлцээ хангамж боломжийн байдаг.

-Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд хүүхдүүдийн өвчлөлт хэр их байв?

-Өмнөх жилүүдийн наадмуудтай харьцуулахад олон өдөр наадсан хэрнээ цөөхөн  хүүхэд үзүүлсэн. Наадмын өдөр ердөө таван хүүхэд л ирж үзүүлсэн. Эдгээр нь суулгалтаар өгсөн, шингэн алдсан , цусны өвчтэй хүүхдүүд байсан. Мөн  энэ таван хүүхдээс гадна хөнгөн халуурсан нярай хүүхдүүд ирж үзүүлж, зөвөлгөө авсан.

-Дулааны улиралд хүүхдүүдэд гэдэсний суулгалтаар өвчлөх нь элбэг байдаг. Тиймээс та  гэдэсний халдварт өвчнүүд болон осол гэмтэл, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвөлгөө өгөөч.

-Ханиад, томуу болон бусад халдварт өвчний бактер нь амьсгалаар дамжихаас гадна эд зүйлсээр дамждаг гэдгийг эцэг, эхчүүд сайн ойлгож, ахуйн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй байна. Эцэг эхчүүд нялх, нярай хүүхдэдээ амаараа хоол өгөх, хүүхдийнхээ халбагаар идэх зэргээс болж нян тараадаг. Түүнчлэн гэдэсний халдварт бус  суулгалт их байгаа нь хүүхдүүдийн идэж, ууж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. Тиймээс эрүүл хүнс хэрэглэвэл зохимжтой. Мөн  халуун өдөр хэт хүйтэн ундаа, зайрмаг идсэнээс болж хоолой өвдөх, хоолойны ангин сэдрэх нь элбэг байгаа тул аль болох  хэт халуун хүйтэн зүйл идэж уулгахгүй байхад анхаарах нь зүйтэй. Ер нь эцэг эхийн анхаарал, хяналтгүй байдлаас болж л хүүхдийн ихэнх өвчлөлт бий болдог. Жишээ нь, Налайхад саяхан зургаан сартай хүүхдээ  нойлд унагаасан хэрэг гарсан. Тэр хүүхэд сэхээн амьдруулах тасагт хүртэл хүргэгдэж, амьд мэнд үлдсэн. Мөн хоёр настай хүүхдээ буцалж байгаа халуун            цайтай  тогоонд унагааж, амь насыг алдсан  хэрэг гарсан. Энэ мэт осол гэмтэл, түлэгдэлт, бэртэлт  ахуйн осолын цаана анхаарал болгоомжгүй, хяналтгүй эцэг эх байна.Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд, амь нас, ариун цэвэрт анхаарал хандуулах нь чухал байна.  

“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

10 цаг 53 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

12 цаг 44 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

15 цаг 19 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

16 цаг 5 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

16 цаг 11 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

22 цаг 13 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

22 цаг 13 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 13 цаг 35 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Уржигдар 13 цаг 32 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

2025-06-27