Хогон дундах зуслан

2014-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.ХОНГОРЗУЛ

Зундаа зусланд гарах айлын тоо жил ирэх бүр өсч байна. Түүнийг дагаад том том хаусууд ч хаяа дэрлэн сүндэрлэх болж. Эдгээр барилгууд зусланд өнгө нэмж буйг оршин суугчид хэлж байна. Харин тэнд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь хөрсний бохирдол хог хаягдлын асуудал болжээ.

 

ЗОРИУЛАЛТЫН ЦЭГ БАРЬСАН Ч ХОГ ДУНДАРСАНГҮЙ

Төв цэвэрлэх байгууламж нь ачааллаа дийлэхээ байсан. Тиймээс нийслэлийнхэн бохирт автах нь цаг хугацааны асуудал. Харин цэвэр агаарт гарахаар зусланг зорьсон хүмүүс хөрсний бохирдол, хогонд дарлуулж сууна. Тэд хогоо хаана хаях, хэрхэн цэвэрхэн орчинд амьдрах эсэхээ шийдэж чадахгүй олон жил өнгөрч байгааг Шарга морьт зуслангийн оршин суугч Д.Болд гуай хэлж байлаа.

Өнгөрсөн оны ха­вар Шарга морьт, Санзай, Майхан толгой, Баянбулагийн зуслангуудад нэгдсэн хогийн цэг, хэд хэдэн гүний худаг барьжээ. Хогийн цэг барьсан ч зуслангийн хог дундарсан нь үгүй. Учир нь хашааны булан тохой, энд тэнд­хийн гуу жалганд өнгө өнгийн гялгар тортой хаягдлыг хайр найргүй хаясан байлаа. Тэгвэл зуслангийн хогийг сар бүр ачдаг хэмээн тохижилт үйлчилгээнийхэн хэлж байна. Гэтэл ой хээрийн бүс, голын сав газар, машин зам дагуу их хэмжээний овоорсон хогийг ачдаггүй гэдгийг оршин суугчид хэллээ. Харин тохижилт үйлчилгээний ажилтан /нэрээ хэлэхийг хүссэнгүй/ “Хогийн цэг барьснаас хойш энд тэндгүй хаях нь багассан. Гэхдээ энэ том хашааг эвдэж сүйтгээд, хаалга үүдийг нь нураачихдаг. Хүн зогсохгүй болохоор хогоо  энэ хавиар тараагаад явчихдаг. Бид зуслангийн хогийг хуваарийн дагуу ачиж байгаа” гэлээ.

 

ХОГИЙН ЦЭГИЙН ХАРУУЛ АЛХАМ Ч ХОЛДОХ “ЭРХГҮЙ”

Бид ухамсарт хүмүүн. Тиймээс хог хаяж болохгүй хэмээн тоть мэт давтан ярьж, манаж суух зайлшгүй шаардлага тулгарсан гэхэд хэцүү. Гэвч зуслангийн хогийн цэг дээр харуул суудаг. Харамсалтай нь алхам холдох төдий л хогон овоо босдог гэдгийг тэрээр хэлж байлаа.

Уг нь өвлийн өмхий утаанаас дайжин, зун чийгтэй байшинд хорго­долгүй цэвэр агаар амьсгалахаар зусланг зорьдог. Гэтэл оршин суугчид, дайран өнгөрч буй амрагчид тортой хогоо, атгасан цаасаа хаа дуртай газраа шидчихдэг нь тоогүй. Хэ­дийгээр хогноос сал­гах нь тохижилт үйлчилгээнийхний үүрэгт ажил ч гэлээ ганц хогийн машинаар энэ олон зуслангийн амнаас ачиж барахгүй. Үүнийг тус компанийн ажилтнууд ч хэлж байв. Зуслангийн хогийг долоо хоног бүр түрж ачдаг аж.

 

НИЙТИЙН ЖОРЛОН ХАЛААГАА ӨГЧЭЭ

Зуслангийнханд тул­гар­даг бас нэг асуудал нь бие засах газар. 20 жилийн өмнө тал дээр байрлах модон жорлонд дугаарлаж зогсоод ордог байж. Нэлээд хэдэн айлын дунд нэг жорлон байх. Харин орчин цагт айл бүр тус тусдаа жорлонтой болжээ. Айлын тоо нэмэгдэн өргөжихийн хэрээр 00 ч бас нэмэгдэнэ. Түүнийг дагаад хөрсний бохирдол, бохирын үнэр ихсэж байгааг Шадивлан зуслангийн оршин суугч Н.Жавзмаа хэлж байна. “Дээр үед нийтийн бие засах хороолол гэж байлаа. Ойр орчмоор нь явахын аргагүй өмхий үнэртэй. Иргэд гомдол гаргасан болохоор буулгасан байх. Одоо бол тэр газарт нөхөн сэргээлт хийгээд эрүүл болсон гэх юм. Бас болоогүй түүнийгээ хэр тааруу үнээр зарчихдаг гэсэн” хэмээн хуучлав. Хогон овоон дундах зуслангийнхан нийтийн жорлонг нэг нэгээр нь халж хөрсний бохирдол дунд амьдарч буй ажээ.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

13 цаг 33 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

14 цаг 13 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин