DDISH, кабелийн суваг үздэг бол тоон системд шилжихгүй

2014-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Манай улс энэ сарын 31-нд тоон системд шилжихээр зэхэж байна. Долоо хоногийн хугацаа үлдээд байгаа тоон системийн талаар иргэд олон янзын ойлголттой байна. Зарим нь хуучин зурагтаа сольж, хувиргагч төхөөрөмж авна хэмээн мунгинаж явна. Овсгоотой хэсэг нь хөдөө орон нутгаар тоон телевиз буюу “шинэ” зурагт зарж яваа сурагтай. Тиймээс тоон системд хэрхэн шилжих талаар сурвалжиллаа.

 

ХУВИРГАГЧ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДААНД ГАРААГҮЙ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага 2015 он гэхэд дэлхий нийтээрээ радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Үүний дагуу манай улс дөрвөн жилийн өмнөөс тоон системд шилжих үндэсний хөтөлбөр баталж бэлтгэлээ базааж эхэлсэн. Одоогоор Монгол Улсын хэмжээнд 330 суурин газарт дахин дамжуулах станц суурилуулахаас 200 гаруйд суурилуулж дуусчээ. Тоон системд шилжсэнээр телевизийн үндсэн зургаан сувгийг дуу дүрсний өндөр нягтаршилтай  хүлээж авахаас гадна эрчим хүч   хэмнэх гэнэ.  Мөн радио нэвтрүүлгийг хүлээн авч зурагтаа орчин үеийн дэвшилтэт технологиор  үзэх боломжтой. Харин хиймэл дагуулын тусламжтайгаар болон кабелийн суваг үздэг бол тоон системд шилжихгүй юм байна. Зөвхөн эфирийн  зурагт буюу гэрийн антеннтай нөхцөлд тоон системд шилжихийн тулд хувиргагч төхөөрөмж худалдаж авна. Эсвэл тоон телевиз худалдаж авч болно. Хувиргагч төхөөрөмжийн хувьд зах зээлийн үнэ 37-60 мянган төгрөгийн хооронд байх юм. Хувиргагч төхөөрөмж буюу “SЕТ UР ВОХ”-оруулж ирж байгаа компаниуд Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажуулалт хийлгэсний дараа худалдаанд гаргах юм байна. Тиймээс одоогоор худалдаанд гараагүй байгаа гэнэ. Гэхдээ энэ сарын 31-нд тоон системд шилжээгүй айлын зурагт тасрахгүй. Учир нь иргэд 2016 оноос өмнө тоон системд амжиж шилжихэд хангалттай гэнэ.

 

ТООН ТЕЛЕВИЗ ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Тоон системд шилжих  DVВТ2 хувиргагч төхөөрөмжийг авахгүйгээр зурагтаа шинэчлэх гэж байгаа хүмүүст дуулгахад Номин, Нэкст элекроникс, PC mall, IT Zone зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа юм. Биднийг “ Номин” сүлжээ дэлгүүрт ороход DVВТ2 буюу тоон телевиз төрөл бүрээрээ байв. Энгийн, смарт, усан дэлгэцтэй гэсэн гурван төрлийн 30-70 инчийн зурагт байна. Үнийн хувьд инч болон 3D, зурагтнаасаа интернэтэд ордог, нимгэн дэлгэцтэй зэрэг үзүүлэлтээсээ шалтгаалаад 399 мянгаас долоон саяын хооронд байна. Тоон телевизүүд он гарснаас хойш худалдаанд гарч эхэлсэн бөгөөд эрэлттэй байгаа гэнэ. Худалдагч С.Мягмарсүрэнгийн хэлснээр “Хөдөөнөөс ирсэн хүмүүс тоон телевиз их сураглаж байна. Бага инчийн зурагт хурдан дуусч байна. Ер нь дөрвөн сая төгрөгөөс дээш үнэтэй зурагт худалдаж авах нь цөөхөн байна” гэв.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин