Си Зиньпин монгол хүн юм байна

2014-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

Монголд хэзээ мөдгүй айлчлах гэж байгаа БНХАУ-ын  дарга Си Зиньпинийг монгол хүн гэсэн сураг чимээлэх боллоо. Гарал угсааг хөөвөл  XIII зууны үеийн Алтан ураг хавьцаа гэсэн мэдээлэл зарим сайтад гарчээ. Зарим эх сурвалжаас  Мухулай жанжны үр сад гэсэн мессэж   өгсөн  байна.

МУИС-ийн багш, хятад судлаач,  доктор Ж.Баясах өдөр тутмын сонинд  “Си Зиньпин угсаа гарвалын хувьд Шаньси мужийн хятад хүн. Гаднаас нь харахад  ч гэсэн монгол төрхтэй, монголжуу царайтай. Хятадын мужуудын нэрийг  Юань улс, Хубилай хааны үед өгсөн байдаг.    Шаньси муж  гэдэг нь “Уулын баруун”  гэсэн нэр юм.  Манайд ирэхийг урьсан хүмүүс их төлөв  Шаньси мужаас ирэгсэд  байдаг. Яагаад гэвэл  тэнд Хятадын Алтан улс, Бээжинг эзлээд захирагчаар нь Мухулай жанжин сууж байсан. Мухулай жанжны үр сад Шаньсид амьдардаг. Тэгвэл БНХАУ-ын дарга  өнгөрсөн  Цагаан сарын баяраар Шаньсид очсон байгаа юм. Тэгэхээр   Монголтой холбоотой гэж ойлгогдож байна. Мухулайн хойд удам ч юм бил үү, бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс  айлчлал нь үр дүнтэй болоосой” хэмээн ярьжээ.

 Харин БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Монголын зочид төлөөлөгчидтэй уулзах үеэрээ  “Миний ахын эхнэр  XIII  зууны үеийн Их Монгол Улсын үеийн монгол хатны удмын хүн”  гэж хэлсэн тухай сураг бас гараад байгаа юм.

БНХАУ-ын дарга  Си Зиньпиний ирэх сарын дундуур манай улсад хийх айлчлал анхных биш. Тэрээр өмнө нь  БНХАУ-ын  дарга Ху Жинтаогийн орлогч байхдаа Монголд айлчилж байсан. Харин энэ удаа тэрээр БНХАУ-ын дарга болоод анх удаагаа айлчлах гэж байна. 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин