Өвөрмонголыг нэгтгэж чадаагүй ч тусгаар тогтнолоо баталгаажуулсан чөлөөлөх дайн

2014-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Европт дайны гал унтарсны дараа 1945 оны наймдугаар сарын 10-нд ЗХУ, нэг хоногийн дараа манай улс Японд дайн зарласан билээ. Квантуны армийн өвөрмонгол цэрэг эрс ахан дүүсийнхээ өмнөөс байлдахгүй гэж ЗХУ, БНМАУ-ын удирдлага үзэж байсан ажээ. Тэгээд ч маршал Х.Чойбалсан Японы эсрэг байлдааны ажиллагааг нэгдсэн Монгол Улс байгуулах зорилготой чөлөөлөх дайн гэж нэрлэсэн билээ.

Чөлөөлөх дайнд манай талаас дөрвөн морьт дивиз, мото-механикжуулсан дол­дугаар хуягт бригад, тан­кийн гуравдугаар хороо зэрэг 25 анги нэгтгэл ЗХУ-ын Өвөрбайгалийн фронтын бүрэлдэхүүнд багтан хоёр чиглэлээр давшилжээ. Манай тав, зургадугаар морьт дивизийн дайчид ул­сын­хаа хилээс 1100 км алс орших одоогийн Бээ­жин хотын нэгэн дүүрэг болсон Миюн хот хүрсэн түүхтэй. Зөвлөлт-Монголын хүчтэй цохилтыг даалгүй Квантуны арми наймдугаар сарын 23 гэхэд үндсэндээ эсэргүүцэх чадваргүй болж, байлдааны гал зосчээ. Ингээд, мөн оны есдүгээр сарын 2-нд Япон үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурснаар дэлхийн хоёрдугаар дайн эцэслэсэн юм.

Манай улс энэ дайнд оролцсоноор Ар, Өвөрмонголыг нэгтгэхийг эрмэлзсэн ч дайнд ялсан холбоотнуудын эсэргүүцэлтэй тулгаран түүхэн энэ боломжоо арга буюу алдахад хүрсэн ч дэлхий нийтээр улс орноо хүлээн зөвшөөрүүлэх томоохон алхам хийсэн юм. 1945 оны аравдугаар сарын 20-нд манай улсад бүх нийтийн санал асуулга өрнөж, монголчууд тусгаар тогтносон улс байх хүслээ санал нэгтэй илэрхийлснээр урд хөрш 1949 оны нэгдүгээр сард БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөхөд хүрчээ.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин