Морь унахаа Ерөнхийлөгчөөрөө заалгах уу?

2014-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.Хэрлэн

Хээгүй, хийгүй, хийдэг, хэлдэг гээд монголчууд үе үеийн  Ерөнхийлөгч нарт цол гуншин өгсөн нь цөөнгүй. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд хэлдэг гэсэн тодотголтой тууж яваа.  Хэлдэг, хэлснээ хэрэгжүүлдэг байвал  уг нь маш том үзүүлэлт л дээ. Харамсалтай нь мань хүн  хэлэхээс цаашгүй байгаа тал бий. Ямар сайндаа овоо тахихгүй гэчихээд онгоцоор очиж тахиад, элдэв шагналыг хавтгайруулахгүй гэчихээд  төрийн одон медалийг  зүгээр нэг аймаг, сумын ой далимдуулан найз нөхөд, танил талдаа   баруун, солгойгүй  цацаж байхав дээ. Сүүлийн үед том төрөөс ухаалаг төр рүү гэж уриалаад байсан, данхар бүтцийг цөөлж,  давхар дээлийг тайлна л гэсэн. Хэлсэн л болохоос хийсэн, хэрэгжүүлсэн юм алга. Зарим эрдэмтэн, судлаачид Төрийн тэргүүнийг “Том төрөөс ухаалаг төр рүү” гээд хэлэлцүүлэг хийгээд байх юм,  төрийн данхгар бүтцийг цөөлье гэж байгаа нь зөв, гэхдээ яаж хүрэх арга замаа өөрөө мэдэхгүй яваа хүн байна шүү дээ” хэмээн шүүмжлэлийн үг амнаасаа унагааж  байсан цаг саяхан.  Ер нь олны хандлага, нийгмийн байдлыг харж байгаад цаг нь боллоо гэхээр урсгал тааруулан үг хэлдгээс үзвэл  сэтгүүлч-Ерөнхийлөгч маань цаг үеэ сайн мэдэрдэг нь сайн. Сайхан ч хэлэх юм. Харин тэрийгээ хэрэгжүүлэхгүй цаг зуурын шоу, пиар болгоод өнгөрөөчих юм. Тийм нэг үгсийн нэг бол  баяр  наадмын  хаалтад хэлсэн түүний “Монголчуудаа, морио унацгаая” гэсэн үг байлаа. Хүн болгон нээрээ тийм шүү хэмээн хүлээж авсан. Хэн нэгэн нь гарч ирж олны өмнө хэлээгүй л  болохоос   монголчуудын дотор ярьж байгаа сэдэв, монгол өв соёлоо авч явах, хадгалж үлдэх  ухаан хэмээн  өвгөд хөгшдийн үглэж захиж байгаа зүйл, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч  олон талаас   бичиж, анхааруулж, сэрэмжлүүлж байгаа  өнцөг л дөө. Харин наадмын индрээс хэлснээрээ Ц.Элбэгдорж автор нь болж байгаа бололтой  юм  даг уу даа. Түүнээс биш малчид малаа мотоциклиор туудаг болсон нь эмгэнэл гэж бид олон жил ярьж, бичсэн. Зарим нь машинаар малаа хариулж байгаад дургүйцэж ирсэн. Сүүлийн үед  малчдын малаа туудаг хятад мотоцикль чанарын шаардлага хангахгүй, осол аваар гарч хүний аминд хүрч, хөдөө орон нутагт  хэрэг зөрчил  хэтийдсэнийг бишгүй ярьж, асуудал хөндөж байна. Тэр байтугай мотоцикль эр хүнийг үргүйдэлд хүргэх нэг хүчин зүйл болохыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд судалгаагаар тогтоосон нь нэгийг бодогдуулж, хоёрыг сануулаад  байна. Тэгэхээр улсын тэргүүн, олны аав, Ерөнхийлөгч олон түмэн ярьж улиг болсон зүйлийг  олны өмнө хэлдэг дархан эрхийнхээ дагуу тоть шиг давтаж  нийгмийнхээ анхаарлыг  татах бус  асуудлыг  урьдчилж харж, сануулж, сэрэмжүүлж  байх учиртай байх. Толгой нь хүрэхгүй, нүд, чих нь цөөдөөд байдаг бол түүний төлөө зөвлөх гэж өчнөөн хүн Ерөнхийлөгчийн Тамгын газар гэдэг том айлын хойморт данхайж суудаг биз. Эсвэл ах дүү, хамаатан садан, найз нөхөд, танил тал гэх тал тохой татсан үзүүлэлтээр Ерөнхийлөгчийн зөвлөх болсон зөвлөдөггүй зөвлөхүүд Төрийн тэргүүнийг тойрч суудаг юм уу. Тийм биш бол хүн болгоны мэдэж байгаа, бүх нийтийн амны уншлага  болсон морио унадаг болоосой гэх үгээр наадмын хаалт хийхдээ хүртлээ мохоорохгүй байлаа.   

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин