Таван мянгатын дэвсгэртээс “таван цаас” унагахгүй гэсэн баталгаа байна уу?

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Монголбанкнаас шинэчлэгдсэн таван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан бэлэн мөнгөний гүйлгээнд гаргахаа өнгөрсөн оны сүүлчээр зарласан. Манай улсад хуурамчаар үйлдвэрлэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй таван мянгат, арван мянгат, хорин мянгатын дэвсгэртүүд байгаа тул эдгээрийн таних тэмдэг, хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд дээрх ажлыг хийж байгааг тайлбарласан юм. Эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх хугацаа нь болсон учраас таван мянгатын дэвсгэрт дээр ажиллахаар болсон гэж байв. Манай улсын цаасан мөнгөн дэвсгэртийн дундаж наслалт 2.8-3.8 жил байдаг аж. Мөнгөн дэвсгэрт шинээр хэвлүүлэх эсэхийг мөнгөний нөөц болон насжилтын байдлаас хамаарч шийддэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээнд нэг төгрөгөөс хорин мянгатын дэвсгэрт хүртэл нийт 11 төрлийн цаасан мөнгөн дэвсгэрт ашиглаж байна. Эдгээр мөнгөн дэвсгэртийн шинэчлэл 1993 оноос эхэлж, 2006 онд хамгийн сүүлд хорин мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Харин 1995 онд таван мянга болон арван мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргасан байдаг байна. Тэгвэл монголчуудын хамгийн өргөнөөр хэрэглэдэг, ялангуяа цагаан сарын баяраар золгуутын мөнгөнд эрэлт хэрэгцээ нь эрс нэмэгддэг таван мянгатын дэвсгэртийг яагаад яг энэ цаг үеийг тааруулж гүйлгээнд гаргах болов оо. Уг нь сар шинийн баяраар шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт хэрэгцээ их байдаг ч энэ хэрэглээнд зориулж шинэ дэвсгэрт хэвлүүлдэггүй гэж өмнөх жилүүдэд мэдээлж байв. Тэгвэл үнэхээр хуурамчаар үйлдэхээс сэргийлж хийж байгаа ажлынх нь цаг хугацааны байдал ингээд уялдчихав уу. Мөнгөн дэвсгэртийг шинээр хаана, хэн хэвлэдэг нь улсын нууцын зэрэглэлд хамаардаг асуудал билээ. Тиймдээ ч энэ ажилтай холбоотой элдэв мэдээлэл мэр сэр гарах нь бий. 2006 онд шинээр гүйлгээнд гаргасан хорин мянгатын дэвсгэртийг 2010 оны үед тухайн үеийн Төвбанкны удирдлагууд их хэмжээгээр дахин хэвлүүлж, цаад гэрээт байгууллагаасаа чамлахааргүй мөнгөн урамшуулал авч байсан тухай хэвлэлийн хуудаснаа хадгалагдан үлдсэн. Монголбанкны үе үеийн зарим ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид ийм асуудалд нэр нь холбогдсон тухай хэвлэлээр шуугиж байв. Монголбанкны хяналтын зөвлөл 2011 онд болсон хуралдаанаараа мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулалтаар хэвлэдэг болох зөвлөмжийг Төв банкны удирдлагуудад өгсөн байдаг. Тодруулбал, олон улсын хэмжээнд мөрддөг нийтлэг зарчмын дагуу мөнгөн дэвсгэртийг хэвлүүлэхдээ нээлттэй эсвэл хаалттай тендер зарлан зохион байгуулах, хяналтыг сайжруулах ыг зөвлөсөн юм. Удирдлагууд нь мөнгөн дэвсгэрт хэвлүүлсэн газраасаа урамшуулал авсан тухай асуудал ил болсны дараахан ийм зөвлөмж гарсан нь дээрх мэдээллийг ортой гэдгийг баталж байв. Үүнээс хойш мөнгөн дэвсгэртийг ямар журмаар яаж хэвлүүлдэг нь хаалттай мэдээлэл хэвээр л байгаа. Нууцын зэрэглэлтэй гэсэн тодорхой шалтгаантай. Тэгвэл шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэж  буй энэ цагаар хамгийн их хэрэглэгддэг таван мянгатын дэвсгэртийг шинээр хэвлэх гэж буй нь яах аргагүй хар дагуулж байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, түүний эхнэр буюу Монголбанкны Үнэт цаасны газрын захирал Р.Саранцэцэг, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдтай нэг нутгийн гэгддэг Н.Баяртсайхан нараас шинээр хэвлэх гуйж буй таван мянгатын дэвсгэртүүдээс “таван цаас” унагахгүй гэсэн баталгаа байна уу гэж асуумаар. Цагаан сараар ахмад буурлууддаа шинэхэн дэвсгэртээр золгохыг хүсдэг монголчуудын эрэлтэд дөрөөлж энд тэндхийн худалдааны төв, захуудаар холхиод эхэлчихсэн, солиулсан мөнгөнийх нь 10 хувийг авч хөлждөг дэвсгэртийн наймаачдыг дээд түвшиндээ хуулбарлан дууриаж байгаа юм биш биз. Шинээр мөнгө хэвлэж бэлэн мөнгөний гүйлгээнд оруулах нь төгрөгийг улам үнэгүйдүүлэх, ханшийг нь унагах эрсдэлтэйг эдийн засагчид хэлдэг. Гадаад валют галзуурчихсан өнөөгийн нөхцөлд шинээр мөнгөн дэвсгэрт хэвлэх нь үнэхээр тооцоо судалгаатай ажил болж чадах уу. Таван мянгатын дэвсгэртийн нөөц нь үнэхээр дуусч байгаа хэрэг үү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.16 № 11 (5978)
Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

13 мин
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

13 цаг 58 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

14 цаг 25 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

14 цаг 27 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Өчигдөр 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Өчигдөр 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Өчигдөр 15 цаг 01 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

Өчигдөр 11 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

Өчигдөр 07 цаг 00 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 30 мин