Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

2026-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

К.АНУ

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуулийн санал хураах 10,400 гаруй байр оройг 20 цаг хүртэл ажиллана. Мөн Казахстаны иргэд 61 орны дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан 79 санал авах байранд санал өгөх боломжтой. Түүнчлэн Иран, Украинд аюулгүй байдлын үүднээс гадаадад санал өгөхийг түр зогсоосон бол Этиоп дахь Казахстаны Элчин сайдын яаманд бүртгэлтэй Казахстаны иргэд байхгүй тул санал авах байр байгуулаагүй гэж Анадолу агентлаг мэдээлжээ.

Ээлжит бус сонгуульд  долоон намаас нэр дэвшсэн 545 нэр дэвшигч 145 суудлын төлөө өрсөлдөж байна. Тус улсын Сонгуулийн төв байгууллагын мэдээлснээр сонгуульд 12.6 сая орчим сонгогч бүртгүүлсэн байна.

Энэ сонгууль энэ онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд  шинэ хуулиар Казахстаны өмнөх хоёр танхимтай парламентыг халж, оронд нь 145 депутатаас бүрдсэн нэг танхимтай хууль тогтоох байгууллага байгуулсан юм. Тодруулбал, Казахстан улсад 2026 оны гуравдугаар сард бүх нийтийн санал асуулга явагдаж, улмаар тус улсын шинэ Үндсэн хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү өөрчлөлтөөр Казахстан улс хоёр танхимтай парламентаас нэг танхимтай хууль тогтоох дээд байгууллагатай болсон. Тодруулбал, нэг танхим бүхий хууль тогтоох дээд байгууллага  Хурултай /Kurultai/ нь 145 гишүүнтэй байх ба нэг бүрэн эрхийн хугацаа нь таван жил болсон.  Үндсэн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев  сонгууль зарлах тухай зарлигийг долдугаар сарын 1-нд гаргасан байна.

Эх сурвалж: polit.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21