
Б.ЭНХ
Ард олныхоо амгалан тайван амьдралын төлөөх эрхэм үүрэгтэй монгол цагдаа бий болсны 93 жилийн ой маргааш тохионо. Энэ баяраа цагдаагийнхан нам гүмхэн тэмдэглэх сурагтай. Баярын өдрийг тохиолдуулан ЦЕГ-ын удирдлагууд улсын баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан албан хаагчддаа амралт өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс цагдаа нар өнөөдрөөс эхлэн гурван хоног амрах гэнэ.