Морь руу дайрдаг монгол зомбинууд

2014-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Түрүүлсэн соёолонгийн хөлсийг авч  духандаа хүргэчихвэл дараа жилийн наадам хүртэл бүх юм нь өнгөтэй, бүтэмжтэй болчихдог гэсэн улайрал хүний аминд хүрэхээс ч сийхгүй болгочихож, монголчуудыг. Морины хөлсөнд хүрэх гэж дайраад  унаач хүүхдийг унагааж гэмтээсэн, ухаан алдуулж эмнэлэгт хүргэсэн  явдлууд өнгөрсөн наадмын гутамшиг байлаа. Тухайлбал, эхний морь руу сүрэглэж  дайраад  унаач хүүхдийг  нь унагаачихав.  Аман хүзүүнд давхисан морины  араас  элдсэн хүмүүсийг  цагдаа нар арай гэж салгасан.  Айргийн гурав, дөрөв, таваар ирсэн морины урдуур цамцаараа даллаж, зарим нь  муухай орилон нүцгэн шалдан харайлгаж  наадам биш чонын үргээлгэнд очсон аятай аяглав. Чонын үргээлэг гэж зөөлрүүлж хэлж байгаа болохоос үнэндээ бол  Америкийн  киночдын хийсэн аймшгийн кинонд зомбинууд сүрэглэн хүн рүү дайрдаг шиг  юм бараг бүх насны айргийн таван морь барианд ороход болж өнгөрөв.

Магадгүй хурдан буяны хөлсөнд хүрчихвэл муу бүхэн нь сайн  болж, үйлдсэн нүгэлүүд нь цайрчихдаг гэсэн харанхуй бодол заримд нь байх шиг. Тэр нь цаашаа  гэм, нүгэлээ цайруулах шилдэг тэнэгрэл  болж бүр  лавширч  ч мэдэх  юм. Уг нь монгол хүн аливаа сайн үйл хэргийг хөгжөөх, өөрт  болон үр хүүхэд,  бусдад сайнаар тусаасай гэх юм бол  хоёр гараа  дээш өргөн хэд  сайхан хурайлахад  л буян тогтоно гэж үздэг. Эцэг өвгөдийн үеэс тэгж ч ирсэн. Морь барианд орлоо, өлзий хутаг, цог хийморь орштугай, эсвэл надад сайн сайхан иртүгэй  гээд хэд сайхан хурайлахад  болохгүй юм үгүй. Заавал морины хөлсөнд хүрэх, эсвэл үс хялгаснаас нь ч болтугай  зулгааж хоцрох гэж дайрах илүүц. Монголчууд  зомби биш, монгол наадам  аймшгийн кино биш шүү дээ.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин