Арван мянган бээрийн “Монгол ралли” арав дахь жилдээ Англиас гарна

2014-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.САН

Дэлхийн хамгийн их адал явдалтай автомашины аяллын нэг гэгддэг “Монгол ралли” манай оронд ажилладаг олон улсын буяны байгууллагуудад хандив цуглуулах зорилгоор анх 2004 онд болсон бөгөөд тэр аялалд зургаан баг оролцсоноос дөрөв нь Улаанбаатарт хүрч байжээ. Үүнээс хойш Евразийг хөндлөн гулд туулан манай улсын нийслэлд барианд ордог энэ аялал хүрээгээ маш хурдан тэлж Лондоны алдарт Хайд паркаас гараагаа эхэлсэн 2007 оны аялалд оролцохыг хүсэгчдийн тоо хэт их байсан тул 200 багийг сугалаагаар тодруулахад хүрсэн гэдэг. Энэ аяллын гол онцлог гэвэл 1.2 литрийн багтаамжтай цилиндртэй бага оврын машиныг л оролцуулдагт оршдог аж.

Олон арван орны нутаг дэвсгэрээр өнгөрдөг энэ аяллын үеэр эмгэнэлтэй осол гарсан нь ч цөөнгүй. Жишээлбэл, 2010 оны “Монгол ралли”-д оролцсон Английн хоёр иргэн Иран, Туркменистаны хил дээр осолдон амь насаа алдаж байжээ. Тус аялал 21 орны газар нутгаар болсон тохиолдол ч бий.

Харин арав дахь “Монгол ралли” энэ сарын  20-нд Лондоноос эхлэх бөгөөд оролцогчид 17 орноор дайран наймдугаар сарын 31 гэхэд Улаанбаатарт хүрэлцэн ирсэн байх ёстой аж. Энэ удаагийн аялалд Мальта улсын баг анх удаа оролцох бөгөөд орон орны нийт 300 шахам бага оврын машин Монголыг зорих юм байна.    

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

13 цаг 55 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

14 цаг 35 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин