Таван сургууль барих мөнгөөр тансаг буудал барина

2014-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Сайхан хотдоо сэтгэл тэнэгэр амьдрахыг хүсч байгаа нийслэлчүүддээ зориулж Худалдаа хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Харин энэ мөнгийг хотын удирдлагууд олон улсын жишигт нийцсэн автобусны зогсоолд зарцуулах шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл иргэдийн  ая тух, хотынхоо өнгө үзэмжийг бодож шийдсэн  гэх “Ухаалаг буудал” эхнээсээ ашиглалтад орж байна.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцэх автобусны зогсоол барихад Францын “JCDecaux” группээс зөвлөгөө авсан гэнэ. Гэвч эдийн засаг хямралтай байгаа энэ үед гадаадын өндөр хөгжилтэй орныг дуурайж ач холбогдолгүй зүйлд их мөнгө зарцуулж байгаад бухимдах иргэд олон байна. Нийслэл байтугай улс орон даяар сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагаас хүүхдийнхээ боловсролд анхаарч чадахгүй байгаа эцэг эх хэдэн мянгаараа байхад ядаж сургууль, цэцэрлэг барьчихгүй дээ, хуучин автобусны зогсоол болоод л байсан гэж халаглах хүмүүс ч захаас аваад таарч байна. Нэг сургуульд дунджаар гурван тэрбум төгрөг зарцуулдаг гэж бодоход иргэдийн ая тух, хотын өнгө үзэмжид зарцуулж байгаа 15 тэрбум төгрөгөөр таван сургууль барьж болно. Үнэхээр л Парис, Лондон, Сингапур, Хонгконг зэргээс жишээ авсан автобусны зогсоолыг  хүмүүсийн нүдийг орой дээр нь гартал хийсэн бол бас өөр хэрэг. Гэвч арвуулаа сууж ч багтахгүй, өмнөх зогсоолоос дээрдээд байхааргүй нарны халхавчтай, хуучин зогсоолын өнгө будгийг  сэргээж, шилэн самбар байрлуулснаас нэг их өөрчлөгдсөн зүйл алга.

Албаны хүмүүс 15 тэрбумаар бүтэж байгаа энэхүү автобусны зогсоолын онцлог давуу талыг WiFi-тай холбон тайлбарлаж байгаа юм.  Хаа сайгүй гар утас, зөөврийн компьютерээр интернэттэй холбогдож байхад автобусны зогсоол дээр интернэт ашиглах завтай хүн хэр олон бол.

Дэлхийн жишигт нийцсэн автобусны зогсоолууд нь нар салхинаас хамгаалах саравчтай, зэвд тэсвэртэй төмрөөр хийсэн автобусны чиглэл, буудлын нэр тодорхой, олон улсын стандартын дагуу халуун цайраар шүршсэн төмөр хийцтэй байх гэнэ. Мөн мэдээллийн самбарууд нь давхар “Say-ray” усны хамгаалалттай, тог бага зарцуулдаг “led” гэрэлтүүлэгтэйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй байх юм байна. Энэхүү төхөөрөмж нь таван метрийн радиуст дуу авиаг дамжуулах бөгөөд автобус хүлээж буй иргэдэд зориулан  20 минут үнэгүй интернет хэрэглэх wifi төхөөрөмж суурилуулах  юм гэнэ лээ. Гэрээний хүрээнд гүйцэтгэгч компаниуд хотын төвийн 200 автобусны зогсоолыг дээрх маягаар шинэчлэхээр төлөвлөснөөс энэ жилдээ 70-ыг нь барих юм байна. Одоогоор 20-иодыг нь барьж ашиглалтад оруулсан ч утасгүй интернэттэй холбох ажлаас бусад нь ерөнхийдөө болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин