Ч.Санжаадамба, Б.Гончигдамба нар “Эх орны төлөө-1” хүндэт тэмдгээр энгэрээ мялаалаа

2014-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Төрт улс байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаар амжилт гаргасан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр цол хүртсэн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний зарим тамирчдад хүндэтгэл үзүүлэн, шагнал гардуулах ёслол Батлан хамгаалах яаманд  өнөөдөр боллоо. 
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Үндэсний их баяр цэнгэл наадмын эрийн гурван наадамд ид хавтай барилдаж, эрэмгий мэргэн харваж, эрчилсэн хурдаар хүлгээ уралдуулсан батлан хамгаалах, зэвсэгт хүчний тамирчдын бие бүрэлдэхүүндээ талархал дэвшүүлж, зарим  тамирчдыг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын дархан аварга” цол хүртсэн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаярыг “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.
Монгол Улсын начин цол хүртсэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн тамирчин Б.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тамирчин Л.Лха-Очир, Зэвсэгт хүчний “Алдар спорт хороо”-ны тамирчин Н.Адъяабат нарыг “Дайчин алдар-III медаль”-иар шагнасан бол Монгол Улсын заан цолоо баталсан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн тамирчин Ч.Санжаадамба, 6 давж шөвгөрсөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, хошууч Б.Гончигдамба, Буриад сурын харваанд мөнгөн медаль хүртсэн спортын мастер Б.Батбаатар, Урианхай сурын харваанд мөнгөн медаль хүртсэн Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн тамирчин ахлагч, спортын мастер Д.Мөнхгэрэл, Халх харваанд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын мэргэн, спортын мастер ахлах дэслэгч Д.Норжмаа нарын эрхий мэргэн харваачид “Эх орны төлөө-I хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа. 
Мөн хүчит бөхийн барилдаанд 5 давж начин цолоо баталсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин Р.Пүрэвдагва, Буриад сурын харваанд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын мэргэн, спортын мастер, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн тамирчин С.Энхтунгалаг, Халх харваанд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын мэргэн, спортын мастер, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин, дэслэгч Б.Баярсайхан, Монгол Улсын спортын мастерийн болзлыг хангасан Б.Хатансайхан нар, Шүдлэн насны морины уралдаанд морио айрагдуулсан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин-уяач О.Батболд нар “Эх орны төлөө-II хүндэт тэмдэг”-ээр шагнуулж, Монгол Улсын төлөө, салбарын спортын амжилтын төлөө хичээнгүйлэн зүтгэхээ амлацгаав. 
 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин