Сүүн цагаан буяны мөр

2014-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

ÑÒÀÍÄÀÐÒ×ÈËÀË, ÕÝÌÆÈË Ç¯ÉÍ ÃÀÇÀÐ ÌÝÄÝÝËÆ ÁÀÉÍÀ

“СҮҮ” ХК нь эх орны экологийн цэвэр хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглэгчдийнхээ хэрэгцээг бүрэн ханган, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд таашаагдсан, дэлхийн стандартад нийцсэн олон  нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн ажиллах зорилготой ажилладаг.

Хэрэглэгчдээ чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангах эрхэм зорилгын төлөө  “Сүү” ХК  нь бүтээгдэхүүн нэг бүрийг стандартын шаардлагад нийцүүлэх,  бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан чанарын удирдлагын тогтолцоо, дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлэн, улмаар үйлдвэрлэлээ байнга сайжруулан ажиллаж байгаа явдлыг Стандартчилал, хэмжилзүйн газраас баталгаажуулалт болон итгэмжлэлээр нотолсон нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний найдвартай байдал, түүнд хэрэглэгчийн итгэх итгэл нэмэгдсээр байна.Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиар “Үндэсний тохирлын тэмдэг”-тэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспортлох, импортлоход хяналт баталгаажуулалтад давтан хамруулахгүй гэсэн заалтын хүрээнд хяналт, шалгалтын давхардлаас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлж байгаа нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд өндөр итгэл үзүүлж байгаагийн тод илрэл юм

Тус компани нь нийт 7 төрлийн 80 гаруй нэрийн бүтээгдэхүүн үндсэн болон туслах түүхий эд, түүнийг боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт гээд хэрэглэгч таны гарт очих хүртэл бүх шат дамжлага чанар стандартын шаардлага хангаж буйг Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг баталгаажуулан нотлож, анх 1998 онд “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг олгосон. Түүнээс хойш өнөөдөр даруй тэрхүү эрхийг 6 дахь удаагаа сунгуулж байгаа бөгөөд  бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүйн байдлыг тогтмол сахин хамгаалах зорилготой үйлдвэрийн дотоод хяналтын лабораторио Стандартчилал хэмжил зүйн газраар 2000 онд итгэмжлүүлсэн.

2010 онд Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2010 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлснээр бүтээгдэхүүний чанарын болон  үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үл тохирол буур ч компанийн засаглал сайжирсан.

Сүү ХК нь  сүү, тараг, аарц, ааруул, цөцгийн тос, зайрмаг, хуурай сүүний зэрэг үндсэн 8 цехээс гадна дотоод хяналтын лаборатори, маркетингийн алба, санхүүгийн алба, техникийн алба, сүү бэлтгэл, автобааз гэсэн нэгж хэсгүүдтэй, 390 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр тус компани нь үнээний цэвэр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх зорилгоор бэлтгэлийн сүүгээ Төв аймгийн Борнуур, Жаргалант, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Зүүнхараа сумдын сүүг Баянчандмань дахь сүүний хөргөлттэй тасгаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сүүний хөргөлттэй тасгаар, Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянцогт сумууд, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 21дүгээр хороо Жаргалант тосгоны Нарийн, Партизаны хэсэг болон Гачуурт,  Дархан-Уул аймгийн сүүний хөргөлттэй тасаг, Хэнтий аймгийн Батширээт сумын “Сүү боловсруулах үйлдвэр”-ээс тус тус бэлтгэлийн сүүгээ татан авч байна.

“Сүү” ХК нь хэрэглэгчдээ дээдэлсэн нийгмийн хариуцлагатай компанийн хувьд “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш”, “Ард түмний хүнс”, “Шилдэг техник технологи нэвтрүүлсэн хамт олон”, “Найдвартай татвар төлөгч”, “Шилдэг үйлдвэрлэгч”, “ТОР -100” аж ахуйн нэгжид шалгасан, “Алтан навч”, “Хүнсний манлай үйлдвэр”, “Хүнсний тэргүүлэх үйлдвэр” зэрэг өргөмжлөлийг хүртэж, жил бүр УИХ болон Засгийн газраас гаргасан үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хариуцлагтай  биелүүлж байна.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин