Айл бүрт нэг сая төгрөгийг даатгалын компаниас өгүүлнэ гэжээ

2014-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт хоёр цэгт томоохон гал гарч иргэд, аж ахуй нэгжүүд багагүй хохирол амсаад байна. Өнгөрсөн даваа гаригт Баянгол дүүргийн 17 дугаар хороо “МК интернэйшнл” компанийн байр болон Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо Нэгдүгээр 40 мянгатын гурван байранд гал гарсан билээ. Аврагчдын гал унтраах явц болон даатгалын асуудлаар багагүй маргаан дэгдээд байгаа нь 40 мянгатын байрууд. Тус байруудад өчигдөр очиход онцгой байдлын албан хаагчид барилгын дээврээс галд өртсөн хэсгийг буулгаж байсан бол цагдаагийнхан хамгаалалтад гарчээ. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр оршин суугчидтай уулзаж байв.

40 мянгатын барил­гуу­даас хамгийн ихээр галд өртсөн нь 42 ду­гаар байр аж. Тус байрны цахилгааныг хязгаарласнаас зарим айлууд нүүж байхтай таарлаа. Оршин суугчдын хэлснээр барилгын дээвэр хэсэг галд өртсөнөөс биш айлуудын эд хогшил руу ороогүй гэнэ. Гэхдээ гал унтраахад ашигласан ус дээд давхрын айлуудад нэвтэрч хана тааз нь нурахад хүрээд байгаа ажээ. Улмаар эд хогшил нь усанд автан, галын утаа шингэж ашиглах боломжгүй болсныг ч дуулгалаа. Түүнчлэн галын үеэр ажилласан онцгой байдлынхныг цаг алдаж ирсэн, хангалттай хэмжээнд ажиллаж чадаагүй гэх иргэд ч байв. Энэ тухайд Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Эрдэнэбаатар “Гал унтраахад манай аврагчид 23 автомашинтай ажилласан. Тэд нийт 200 гаруй тонн усны нөөцтэй очсон бөгөөд 80 гаруй тонн ус хэрэглэсэн. Иргэдийн хэлснээр их хэмжээний ус хэрэглэсэн бол байрууд усанд автах байсан. Байрны орчимд зай талбай бага байснаас иргэдийн автомашиныг оруулахыг хязгаарласан. Манай аврагчид Баянгол дүүрэгт гарсан галыг унтраахаар олон цаг ажиллаж байгаад шууд очсон. Тиймээс ажиллах байдал иргэдийн сэтгэлд хүрээгүй байж магадгүй” гэсэн юм.

Оршин суугчдын санаа зовниж буй гол асуудал нь барилгыг нөхөн сэргээх, эд хогшлоо нөхөн төлүүлэх тухай байв. Галд өртсөн 40, 42, 44 дүгээр байрныхан сар бүр байрны мөнгөн дээрээ “Хаан даатгал” компанид даатгалын мөнгө гэж тусдаа 1500 төгрөг төлдөг байсан байна.  Тиймээс даатгалын компанидаа хандахад хариу мэдээлэл өгөхгүй байгаад бухимдаж байгаагаа 42 дугаар байрны 22 тоотын оршин суугч Б.Цэлмэг хэллээ. Тэрээр “Манай дөрөвдүгээр давхрын айлаас ус нэвтрээд том өрөөний шал нороод хивс тэр чигээрээ авах юмгүй болчихлоо. Буйдан сандал ч шавар шавхай болчихсон. Сар бүр даатгал төлж байсан “Хаан даатгал” компанид хандъя гэтэл утсаа авахгүй байна. Одоог хүртэл таг чиг. Гадаадад гал, усны аюул, осол болоход даатгалын компани нь тэр даруй ирээд арга хэмжээ авдаг. Харин манайхан хэрхэн ажиллахыг харъя” гэв. Тус байрны 31 тоотын оршин суугч Б.Хулан галд өртсөн байрныханд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан анхаарал тавьж буйд ам сайтай байсан юм. Тэднийх мөн л усанд автаж гэрээ нүүлгэжээ. Харин даатгалаас нөхөн олговор авч чадах эсэхийг нь асуухад нь “Манай байрыг хариуцагч компанийнхантай очиж уулзахад даатгалын компаниас айл бүрт нэг сая төгрөг гаргуулж өгнө гэсэн. Гэхдээ итгэхгүй байна” гэв. Харин “Хаан даатгал” компаниас энэ байдалд хэрхэн хандаж буйг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал н.Мөнхдаваагаас тодруулахад “Манай компанийн даатгалтай иргэд байгаа эсэхийг тодруулж байна. Галын мэдээллийг өнөөдөр /өчигдөр/ авлаа. Тиймээс компаниас ажлын хэсэг гаргаж маргааш /өнөөдөр/ байруудад очиж ажиллана” гэлээ.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин