Нийтийн тээврийн жишиг үйлчилгээг үзүүллээ

2014-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Улсын их баяр наадмаар хүмүүсийг хүссэн газарт нь хүргэхээр нийтийн тээврийнхэн үйлчилсэн. Хүй долоон худагт үйлчилж байгаа “Тэнүүн-огоо” компанийн цагаан автобусууд нүдэнд тусч байв. Тэднийг баярын өдрүүдэд хэрхэн ажиллаж буйг сурвалжилснаа уншигч танд хүргэе.

УРАЛДАЖ ДАВХИЛДАХГҮЙ НИЙТИЙН ТЭЭВЭР

Хүй долоон худагт нийтийн тээврийн зогсоолыг тохижуулжээ. Тэнд 10-аад автобус Railbus-аар ирсэн зорчигчдод үйлчилж байв. Түүнчлэн хотоос шууд ирэх микро автобус, том оврын автобус ч бас бий. Тэд хоорондоо уралдаж давхилдахгүй. Зорчигчоо булаацалдахгүй байгаа нь таатай байлаа. Наадмын талбайд цугласан олон нийтийн тээвэр кондукторгүй байх нь аятайхан ч юм уу хэмээн ярьж байв. Үнэхээр яваад ороход цэвэрхэн, мөнгөө төлөөчээ хэмээн уцаарлах кондукторгүй автобус наадмын өдрүүдэд Хүй долоон худгийг зорих хүмүүст саадгүй үйлчилж байв. Нийтийн тээврийг өвөлдөө хүйтэн, зундаа халуун, хөл тавихгүй зайгүй чихцэлдэн байж зорьсон газраа хүрдэг хэмээн хүмүүс шүүмжилдэг. Харин салбарынхан нь шаардлага хангахгүй, цаг агаарт тохирохгүй автобус манай үйлчилгээнд явж байгаа хэмээн тайлбарладаг. Гэсэн хэдий ч ард түмнээ зорьсон газарт нь хүргэсээр өдийг хүрснийг хэн ч үгүйсгэхгүй. Баярын өдрүүдэд үйлчилж байгаа цав цагаан автобусыг Солонгос улсаас оруулж ирсэн бөгөөд нийтийн тээвэрт явуулаагүй байж. Шинэхэн автобусаар үйлчлүүлсэн хүмүүс ая тухтай байгаа талаар хэлж байв.

 

Сүхбаатар дүүргийн иргэн С.Хосбаяр: ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

-Баяр наадмаар иргэдэд үнэгүй автобусаар үйлчилж байгаа нь сайн хэрэг. Бас цэвэрхэн, шинэхэн автобусаар үйлчилж байгаад нь баяртай байна. Хотоос ирэхдээ микронд сууж ирсэн түгжирсээр байгаад таарсан. Харин том автобусууд шуурхай үйлчилж байгаа нь сайхан санагдаж байна даа.

 

Багануур дүүргийн Иргэн Г.Дуламханд: КОНДУКТОРГҮЙ БАЙХ НЬ ЗҮГЭЭР Ч ЮМ УУ

-Кондукторгүй автобусаар үйлчлүүлэх аятайхан ч юмуу гэж санагдлаа. Учир нь “мөнгөө төл” гээд хашгичих ууртай хүмүүсийг харах хэцүү байдаг. Энэ жил автобус шуурхай үйлчилж байна. Өнгөрсөн жилүүдэд ихэнх цагаа замын түгжрээнд өнгөрөөдөг байсан.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОГСООЛ, ЗОРЧИХ ХЭСЭГ СААДГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Нийтийн тээврийн алдагдалд төрийн хатуу тариф нөлөөлж байна хэмээн “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг нэгэнтээ хэлж байсан юм. Нийтийн тээврээ хөгжүүлэн автобус тусгай замаар зорчдог болох нь зорчигч болоод улсын эдийн засагт ч нөлөөлнө гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Мөн нийтийн тээвэрт хот болон төр огт анхаарлаа хандуулахгүй байгаа тухай ч ярьдаг. Харин наадмын үеэр ажилласан автобусууд түгжрэлгүй, хүмүүс нь бухимдалгүй явж байгаа харагдсан юм. Эндээс нийтийн тээврийн зорчих хэсэг болон зогсоолд бусад техникүүд саад учруулахгүй байх нь чухал гэдгийг харж болохоор байлаа. Нийтийн тээврээр үнэгүй үйлчилж байгаа компаниуд бүх зардлаа өөрсдөө гаргахгүй гэдгийг “Тэнүүн огоо” компанийн захирал хэлсэн юм. Тэрээр “Мэдээж улсаас бага зэрэг татаас өгнө. Тиймээс бид аль болох иргэдэд хүрч, таатай үйлчилгээ үзүүлэхийг зорьсон юм. Нийтийн тээвэрт явж байгаа автобус, унаа гэхээр заавал тоосонд дарагдсан халтар байх албагүй” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр Хүй долоон худагт байсан автобусууд цэвэрхэн, тохилог байв.

 

“Тулга огоот” компанийн жолооч Р.Ганболд: ТАВ ТУХТАЙ ҮЙЛЧЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

-Наадмын өдрүүдэд “Хүй долоон худагт” ажиллаж байна. Аль болох тав тухтай зорчуулахын төлөө хичээж байгаа. Энэ жил зохион байгуулалт сайтай, сайхан наадам болж байна. Хүмүүс ч сэтгэл өндөр байгаа нь орж ирсэн зорчигчдоос анзаарагдаж байна. Энд нийт таван автобус үйлчилж байна. Railbus-ын эцсийн зогсоолоос түгжрэхгүй бол 5-6 минут явж байгаа юм.

 

“Тэнүүн огоо” компанийн жолооч Л.Төвшинтөр: ОРОЙДОО ХОТ РУУ ЯВЖ АВТОБУСАА ЭКО УГААЛГАНД ОРУУЛДАГ

-Энэ жилийн наадам сайхан болж байна. Хүмүүс ч сэтгэл өндөр байх шиг харагдлаа. Railbus-ын эцсийн буудал хүртэл хоёр талдаа зогсолтгүй шахам явж байна. Соёолон уралдаж байгаа учраас өнөөдөр илүү ачаалалтай байна. Өглөөнөөс орой найман цаг хүртэл хүмүүсийг зөөж байгаа. Түүний дараа хот руу явж автобусаа бүрэн угаалганд оруулдаг. Аль болох тав тухтай, цэвэрхэн байлгах гээд хичээж л байна.

 

ХҮМҮҮС АВТОБУСЫГ УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛГОХЫГ САНАЛ БОЛГОВ

Нийтийн тээврийг хөгжүүлэхээр 20 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан. Харин энэ хөрөнгийг юунд зарцуулж, юу хийхээ мэдэхгүй хоёр жил гацаанд байгаа гэдэг. Уг нь тэрхүү хөрөнгөөр ухаалаг тээврийн хэрэгслийн төхөөрөмжийг авах хэрэгтэй гэдгийг “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг амны уншлага болтлоо хэлдэг хүн.

Харин наадмын үеэр автобусаар зорчигчид карт уншдаг бол чирэгдэлгүй үйлчилгээ болно гэдгийг зорчигчид ам уралдан хэлж байв. Тэгвэл зорчигч бүр картаа уншуулаад явчихдаг болно. Энэ нь маш олон давуу талтай. Тухайлбал, тухайн автобус камержих учраас жолоочийг бүрэн хянана. Тухайн хүн явсан буудлынхаа хэрээр төлбөрөө төлнө хэмээн хүмүүс хэлэв.

 

Баянзүрх дүүргийн иргэн: Б.Хулан: КАРТ УНШДАГ АВТОБУСТАЙ БОЛМООР БАЙНА

-Хотод явах нийтийн тээврүүдэд карт уншдаг машин тавьчихвал болдоггүй юм болов уу. Карт уншдаг автобустай болмоор санагдлаа. Тэгвэл хүмүүс бүгд картаа уншуулаад л яваад байна шүү дээ. Автобусны зогсоол дүүрэн хүнтэй байгаа үед суух гэж бөөн юм болдог. Орсон хойноо тасалбараа авах гэж бас л бөөн хэл ам болдог шүү дээ. Харин энэ жилийн наадмаар хүмүүс олон бай­гаа ч тэр бүр чих­цэл­дээд байхгүй учраа олоод яваад байна. Бас автобус нь маш хурдан ирээ­д байгаа учраас бухим­даад ч байх зүйл алга.

Энэ салбарт гурван үе шаттай ажлыг хийвэл зөв голдиролдоо орно хэмээн салбарынхан хэлдэг. Нэгдүгээрт ухаалаг системтэй болох, хоёрдугаарт парк шинэчлэл, гуравдугаарт маршрут төлөвлөлт. Ухаалаг системийг энэ жил нэн түрүүнд хийх ёстой хэмээн “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг хэлж байсан. Харин түүний энэ хүсэл нь зорчигчдийнхтой давхцаж байв. Монгол хүн бүр балжинням, дашням давхцсан сайн өдөр хэмээн бэлэгшээдэгтэй адил ард түмний хүсэлтэй түүний хүсэл адил байгаа нь биелэлээ олох цаг удахгүй биз ээ гэж санагдав. Наадмын талбайд тав тухтай үйлчилгээ үзүүлсэн “Тэнүүн огоо” компанийн хамт олонд баярласнаа энэ дашрамд илэрхийлье.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин