Улстөрчдийн морь хэр хурдлав?

2014-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Олны танил улстөрч эрхмүүдийн морь энэ жил өнгөтэй байна. Төрийн наадамд соёолон түрүүлүүлсэн азтай хүнээр Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү, МАН-ын Бага хурлын гишүүн  Г.Тэмүүлэн тодров. Тэгвэл түүний нам нэгт журмын ах,   МАН-ын Булган аймаг дахь намын хорооны дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийн ногоон соёолон айргийн  гуравт давхилаа. Гишүүдийнх нь морьд  наадамд өнгөлсний дараа  МАН-ын удирдлагууд гишүүдийнхээ хамтаар Ч.Ганзориг, Ж.Бат-Эрдэнэ нарын галд очиж бяцхан найр наадам үүсгээд амжсан.  Азарганы түрүүг  УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн  Улс халзан авна гэсэн хүлээлт наадамчдад байсан. Тэгвэл Улс халзан түрүүлээгүй ч түрүүг  “Ажнай” галын  уяач, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Д.Баярбатын  хонгор азарга  авснаар ардчилсан Ерөнхийлөгч тэргүүтэй АН-ын гишүүд түрүүлсэн азарганд хүндэтгэл үзүүлж галд нь зочилсон юм. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны гал энэ жил дөрвөн насны морь  уяж хурдлуулсан. Давхар уяатай байгаа тус галын морьдыг  дараа дараагийн  уралдаанд сайн давхина гэж ажиглагчид хэлж байв. Хурдан дааганы уралдаанд айргийн дөрөвт давхисан Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, “Монголын цахилгаан холбоо” ТӨК-ийн гүйцэтгэх захирал  Ж.Бат-Эрдэнийн хул даагыг  морь тайлбарлагчид  барианд орон ортол нь   түүний дүү УИХ-ын гишүүн Ж.Батзандангийнх хэмээн зарлаж  байв. Энэ мэтээр  олны танил, улстөрч эрхмүүдийн морь төрийн наадамд өнгөтэй давхилаа. Тэдний олонх нь удахгүй болох аймаг, сумын ой, бүсийн наадмуудыг зорьж, өөрсдийн PR-ыг хийх нь  тодорхой.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 16 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 28 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 34 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин