Амрах эрх

2014-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Дамдин-Очир

Хууль тогтоогчдын хэлэлцэн байж баталсан наадмын амралтыг бид сая л эдэлж дуусав. Үгүй мөн, урт амралт юм.

Наадмын хоёр хоногт Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхээр хуушуур эргүүлж, айраг ёроолдож өнгөрөөсөн манайхан 13-наас лагерь зуслан, хотын ойролцоох амралтын газрууд, ихэнх нь нутаг усаа бараадан арилж өгөв. Нэг л их бийлэгжүү монголчууд талаар, уулаар нэг. Архи уугаад, майхан сав ачсан машин тэрэгнүүд хотоос хэдэн тийш сад тавьж байлаа.

Энэ хооронд хотын хөдөлгөөн бараг үгүй болж, машин тэрэгтэй зорчиход тун чиг аятайхан байв. Гэхдээ амралтын энэ өдрүүдэд сайхнаасаа муухай нь дэндүү их байлаа.

ТҮК-ийнхэн амарснаас зуслан чигийн зам ногоон биш өнгө өнгийн тортой хогонд дарагдав. Түргэний машин зөвхөн шөнийн цагаар үйлчилдэг журам тогтоов. Хоёр ч том объектод гал гарч амралтын байдалтай байсан онцгойгийнхныг шалгаад авав. За тэгээд, банк, шуудан холбоо гээд төр, хувийн үйлчилгээнүүд ч энэ өдрүүдэд нам амрав.

Хэн нэгэнтэй утсаар холбогдох гэвэл салгаатай, холбогдсон нь согтуу, эсвэл нойрмог “Ажил эхлэхээр болъё...” гэсэн жижүүрийн хариулт хэлээд утсаа шидэх...

Долдугаар сарын 10-наас хойш улс минь нэг иймэрхүү. АПУ, Жем интернэшнл мэтийн эзэд л цулайж, бусад нь бол сархад, хорхог хоёрт харин ч нэг халаасаа гөвөөд дуусч байх шиг.

Ерөөсөө энэ амралт шал утгагүй юм. Ажилд шинээр орсон хүн дор хаяж 10 сар ажиллаж байж ээлжийн амралтаа эдлэх эрхтэй болдог. Энэ бол жишээ. Гэтэл эрхэм гишүүд юу бодож, сэтгэхээрээ ийм амралт сэдсэн нь тун ойлгомжгүй. Ядаж байхад Монгол Улс эдийн засгийн хямралд нэрвэгдчихсэн. Амралтын энэ өдрүүдэд ч юмны үнэ өссөөр л байгаа. Ам.долларын ханш өсөлтийнхөө рекордыг эвдчихсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Мах, талх... гээд өсөөгүй юм ч алга.

Яг үнэндээ ийм урт амралт эдлэх нь хууль баталсан 76-д бол аятайхан л байгаа. Амьтны хэл амны бай бололгүй, ая тааваараа хөдөө хэцээр хэсч явах шиг жаргал тэдэнд үгүй. Чуулганы завсарлагаар амарч зугаалах нь тэдний хувьд хүнд байдаг байсан нь нууц биш. Одоо нийтээр нь амрааж байгаад дунд нь ороод явчихаж буй. Энэ бол өчүүхэн эрх ашиг.

Энэ амралтын өдрүүдийн оронд ажиллацгааж, эдийн засагт бага ч атугай нэмэр болж байсан бол ард түмэн бидэнд л хэрэгтэй байлаа. Өнөөдөр Ерөнхий сайд “Алтаргана”-д оролцохоор Хэнтийн Дадал явна гэхээс өөр улстөрчидтэй холбоотой тоймтой мэдээлэл алга. Бас л амарч зугаацахын нэг хэлбэр.

Чухамдаа улс орны эдийн засгийн хямрал УИХ-ын 76 болоод Ерөнхий сайдад огт нөлөөлөхгүй. Үр дүн нь энгийн бидний нуруун дээр л ачаа болж  үлддэг билээ.  

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

14 цаг 32 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

15 цаг 12 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин