Монголд дөрвөн сая ам.долларын санхүүжилт олгоно

2014-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улс Үндэсний ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах (REDD+) бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилтийг НҮБ-ын UN-REDD хөтөлбөрөөс авах боллоо. Манай улсын Засгийн газар Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөгөө UN-REDD хөтөлбөрийн удирдах хорооны хуралдаанд танилцуулах урилгыг 2014 оны дөрөвдүгээр сард хүлээн авсан. Энэ оны долоодугаар сарын 7-9-нд Перу улсын нийслэл Лима хотноо болсон UN-REDD Хөтөлбөрийн удирдах хорооны XII хуралдаанд БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Монгол улсын UN-REDD Хөтөлбөрийн улс төрийн хариуцагч Ж.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Удирдах хорооны гишүүд Монгол Улсын төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой, шаардлага хангасан гэдгийг онцлон тэмдэглээд, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай 4 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болов.

 НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци (1992 оны НҮБУАӨСК) болон Киотогийн протоколын (1997) аль алинд нэгдсэн орны хувьд Монгол Улс эдийн засгийн хөгжлийг хангахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх бодит нөлөөний үр дагаварыг бүрэн ухамсарлаж, хүлэмжийн хийг бууруулахын төлөө ажиллаж байна.           

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Оролцогч талуудын бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг ойжуулалтын аргаар бууруулах механизмыг баталж ‘Хөгжиж байгаа орнууд дахь ойн хомсдол, доройтлоос үүдсэн хүлэмжийн хийг бууруулах бодлогын аргачлал, урамшуулал нь тэдгээр орон дахь ой хамгаалал, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой’ хэмээн томъёолсон нь “REDD+” хэмээн нэршсэн билээ. REDD+ нь сайн дурын үндсэн дээр ойн хомсдол, доройтлын түвшнийг сааруулж, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлсний урамшууллыг хөгжиж буй орнуудад олгох явдал юм. 

Монгол Улс нь умардын тайгын ихээхэн талбай бүхий хөгжиж буй орнуудаас ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах НҮБ-ын хамтын ажиллагааны санаачилга (НҮБ-ын UN-REDD Хөтөлбөр)-д нэгдсэн анхны улс юм. Оролцогч бусад 52 орон нь халуун орны ширэнгэн ой бүхий улс орнууд байдаг. Монгол улс REDD+ Хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийг бууруулж, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлж, хадгалах ихээхэн боломжтой болох юм.

2011 оны зургадугаар сард Монгол Улс UN-REDD Хөтөлбөрийн түнш орон болж, улмаар REDD+ Бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөг үндсэн зургаан бүрэлдэхүүн хэсэгтэйгээр боловсруулж, 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар батлуулсан билээ. Энэхүү бэлэн байдлын төлөвлөгөөний зорилго нь REDD+ бэлэн байдлын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх, REDD+ийн нэгдүгээр үе шатанд Үндэсний цогц REDD+ Стратегийг  боловсруулахад оршино гэж БОНЯХ-наас мэдээллээ.

Эх сурвалж www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин