А.Басхүү нарыг төрийн дээд одон медалиар шагналаа

2014-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өчигдөр хэд, хэдэн хүн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Хөдөлмөрийн баатар цолоор сурын харвааны гарамгай мэргэн, гавъяат тамирчин А.Цэвээн,  Ардын багш цолоор гавьяат дасгалжуулагч А. Басхүү, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Ж.Нямсүрэн нарыг шагналаа. Мөн Ардын жүжигчин цолоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач, гавьяат жүжигчин А.Дашпэлжээг, Гавъяат дасгалжуулагч цолоор Монголын хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдорж, Ховд аймгийн биеийн тамир спортын хорооны дасгалжуулагч Ч.Чойсүрэн нарыг шагнав.

Гавъяат багш цолоор Х.Цэндсүрэн, Л. Раднаа, У.Зууннаст, Ц. Ерөө, Х.Чагдаа, С.Март, З.Сандуй, Б.Кукэ, Б.Лувсандорж, Д.Гомбожав, Д.Пүрэв, Л.Баасан, Г.Далай нарт олголоо. Түүнчлэн Гавъяат малчин цолоор Б.Батмөнх, Улсын гавъяат нисгэгч цолоор ахмад нисгэгч Д.Баатар, гавъяат механикжуулагч цолоор С.Мягмаржав нарыг шагнав. Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын Радиогийн ахмад ажилтан М.Шийрэв, 25 дугаар суваг ТВ-ийн ерөнхий редактор Р.Энхбазар, орчуулагч Д.Цэнд-Аюуш, Ховд аймгийн Мянгад сумын ахмадын хорооны дарга  Ц. Жарантай, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч  Х.Чилаажав нарыг шагналаа. Харин Гавъяат жүжигчин цолоор “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаярыг,Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор зураглаач Н.Зундуйг, Хүний гавъяат эмч цолоор Л.Жамсран, О.Сүхбаатар, Б.Бираа, О.Лхамсүрэн нарыг шагнасан юм. Байгаль орчны гавъяат ажилтан цолоор Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зөвлөх Ц.Банзрагч, Гавъяат эдийн засагч цолоор “Улаанбаатар эрдэм” их сургуулийн дэд захирал Б.Хулдоржийг, Сүхбаатарын одонгоор Монголын  Бурхан шашинтны төв,  Гандантэгчинлэн хийдийн тэргүүн,  их хамба лам, гавж Д.Чойжамц нарыг шагнасан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсны дараа “Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” ардын сайхан сургааль бий. Алдар цуугийн торгон хүндэтгэлийг ард олны дэмжлэг, олон жилийн зүтгэл, хөлс хүч, хөдөлмөр туурвил түшиж явдаг. Үүний зэрэгцээ хариуцлага, улам илүүг бүтээх итгэл дагалдаж байдаг. Энэ танхимд шагнал хүртсэн болон орон даяар хөдөлмөрөө үнэлүүлсэн нийт иргэддээ, Та бүхний гэр бүл, хамт олон, үйл хэргийг тань түшиж ирсэн тэр эрхэм хүмүүст гүн талархал дэвшүүлье” гэв.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин