Л.Нарантуяа: Миний шүтээн морь

2014-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

”Залуус булан”-гийн зочноор Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Нарантуяаг урилаа.

- “Морины” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Ж.Нансалмаагийн шавь гэж сонссон. Агуу дуучны шавь болж морьтой нөхөрлөөд хэр удаж байна ?

- Морины тухай дууг эмэгтэй дуучдаас  анх Ж.Нансалмаа багш дуулж ард түмний сонорыг мялааж ирсэн. Тэр гайхамшигтай дуучны  отгон шавь болж  адуу гэдэг хийморьлог амьтныг магтан дуулаад долоон жил болж байна. Морины тухай  дуулж явахад ажил үйлс бүтэмжтэй, цаанаа л нэг өөдрөг сайхан байдаг юм. Тийм учраас морь шүтэж, морийг магтаж явна даа.

-Дуучин  болоход төрсөн нутаг ихээхэн холбоотой гэлцдэг. Та хаана төрж өсөв?

-Би  Завхан аймгийн Идэр сумын уугуул.

-Танай удамд дуучин хүн хэр олон байна?

-Миний  аав Л.Лхамжав гэж  сумын заан цолтой, улсын тэргүүний уран сайханч  хүн бий. Манай аавын талд  тал бүрийн авьяастай мундаг хүмүүс байсан. Нутаг усандаа нэр алдар нь түгсэн дуучин, уяач, бариач, номын хүмүүс, эрдэмтэн мэргэд олонтой. Өвөө аавын маань дүү Хамбын гэгээний уртын дууч явсан гэдэг юм. Одоо тэдний удмыг залгаж  урлагийн салбарт  дуулж яваа нь би.

-Хэзээнээс дуулж эхлэв?

- Долдугаар ангид байхдаа дууны тэмцээнд “Талд унасан жавар”, “Сэндэр охин” зэрэг ардын дуу дуулж байсан ч дуучин болно гэж бодож байсангүй. Нэлээд хожуу урлагийн замаар явсан.

-Хэзээ Ж.Нансалмаа багшид шавь оров?

-2008 онд багштайгаа  анх уулзсан. Миний хоолойг  сонсоод ямар ч эргэлзээгүйгээр  намайг шавиа болгож авсанд нь, надад урам өгч, миний хоолойг үнэлсэнд нь  багшдаа баярладаг.Түүнээс өмнө Ж.Нансалмаа багшийн дуунуудыг миний хоолойд зохино гэж найзууд маань хэлдэг  байлаа.

-Одоо таны урын санд морины тухай хэчнээн дуу байна?

-Багш надад өөрийн уран сан дахь морины тухай 287 дууг бичлэгийнх нь хамт “Дуулж яваарай”  гээд өгсөн. Түүнээс  өөрийн болгож дуулж яваа  50-60 дуу бий.

-Морьноос өөр сэдэвтэй  дуу дуулдаг уу?

-Янз бүрийн сэдэвтэй дуу дуулж болох ч үзэгчид  намайг морины тухай дуугаар хүлээж аваад сурчихсан юм билээ. Тэр дотроо хаана ч очсон  “Хангал зээрд”-ийг заавал дуулуулах гэдэг. Цаашид морины тухай олон шинэ дууг үзэгч, фенүүддээ хүргэнэ.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин