Нийслэлийн хөдөлмөрийн газраас баянзүрхчүүдийг дэмжихээр болов

2014-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.Хулан

“Ажилтай орлоготой -Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ажилтай орлоготой Баянзүрхчүүд” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийг Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн  хэлтэс, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр хувийн болон өрхийн үйлдвэрлэгчид Жуковын талбайд үзэсгэлэн гаргаж бараа бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулав.Түүнчлэн, Нийслэлийн хөдөлмөрийн газраас зарласан тендерт шалгарсан сургалтын төвүүд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж,  иргэдийг бүртгэлээ. Сургалтын төвүүд нь мэргэжлийн чиглэл, онцлогоосоо хамаараад 21, 45 хоног мөн нэг жилийн хугацаатай байх бөгөөд  үнэ төлбөргүй явагдах ажээ. Өдөрлөгт оролцогсдыг ажиглахад үзэсгэлэн худалдааг чухалчлахаас илүү сургалтын төвүүдийг сонирхож байлаа. Ихэнх нь сургалтын төвүүдийн танилцуулгыг уншиж, мэдээлэл өгч буй хүнээс нь хэрэгтэй зүйлсээ асууж тодруулж байв. Мөн тэдгээрийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан байна.  Харамсалтай нь, “Ажил олдохгүй байна”, “Ажлын байр алга” хэмээн гомдоллодог залуус маань тунч ховорхон харагдсан. Гэсэн хэдий ч өдөрлөг хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тиймээс, “Ажилтай орлоготой Баянзүрхчүүд” өдөрлөгт ирсэн зарим хүнээс сэтгэгдлийг нь сонссон юм.   

 

Өнөөдрийн өдөрлөгт сэтгэлд хангалуун бус байна.

ЖДҮ-ийн эрхлэгч Баянзүрх дүүргийн иргэн Л. Хишигдаваа:

-Та өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд ямар бүтээгдэхүүнтэй ирсэн бэ. Энэ арга хэмжээнд ямар бараа бүтээгдэхүүнээ сонирхуулах гэж ирсэн бэ?

 -Би голчлон гутал үйлдвэрлэдэг. Гэхдээ өнөөдрийн өдөрлөгт өөрийн сонирхлоороо хийсэн сийлбэр хайчилбаруудаа авчирсан. Үнийн хувьд том, жижиг, хэлбэр, дүрсээсээ хамаараад 5000-80000 төгрөгний үнэтэй зарагдаж байна. Өнөөдөр  үзэсгэлэн худалдаа болж байгаа ч ердийн өдрүүдтэй харьцуулахад  орлого муу байна. Зохион байгуулагчид нь уг үзэсгэлэнгийн талаар худалдан авагчдад хангалттай мэдээлэл түгээж, сурталчилгаа танилцуулга хийгээгүй бололтой. Ер нь иймэрхүү томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаасаа өмнө ард иргэдэд зохих мэдээлэл өгөх нь чухал гэж бодож байна.

 

 Ажилтай орлоготой болгох сургалтыг үнэ төлбөргүй явуулна

 “Үлэмж Чанар” сургалтын төвийн менежер Н.Баярмаа:

-Манайх гар урлал, арьсан эдлэл зэрэг зургаан чиглэлээр сургалт явуулдаг. Яамнаас зарласан тендерт шалгараад ажилгүй хүмүүсийг сургалтанд хамруулахаар бүртгэж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцогсод манай сургалтын төвийг их сонирхон, мэдээлэл авч хоёр цагийн дотор 20-иод хүн  бүртгүүллээ. Бүртгүүлэгсдийн ихэнх нь гар урлал, шүрэн эдлэл, эсгий эдлэлийн сургалтанд хамрагдах хүсэлтэй ахимаг насны иргэд байна. Энэ удаагийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа болохоор иргэд их баяртайгаар хүлээн авч идэвхитэй оролцож байна.

 

Сургалтанд нас харгалзахгүй бүртгэж байна

-БЗД-ийн иргэн Х.Пунцагдулам:

 -Та ямар ажил эрхэлдэг вэ?

- Би одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Өнөөдрийн өдөрлөгт оролцоод “ Хамаг Монгол” сургалтын төвд “Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч”-ийн мэргэжлээр нэг жилийн сургалтанд үнэ төлбөргүй хамрагдахаар боллоо.

- Энэ мэргэжлээр суралцаж төгсөөд ажил олдох болов уу?

-Сургалт зохион байгуулагчид ажлын байраар хангана гэсэн болохоор тэр тал дээр санаа зовохгүй байна.  Бидэн шиг нас тогтсон хүмүүс ажилд орох гэхээр манайх 35-аас доош насны хүн авна гээд хүлээж авдаггүй. Тиймээс, өнөөдрийн сургалтанд нас харгалзахгүй бүртгэж байгаа нь их сайшаалтай юм. Мөн сургалтаа амжилттай төгсчихвөл удахгүй ажилтай болох боломж бүрдэнэ.

 

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

14 цаг 54 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12