Бөх хүн нарийн өвсөнд

2014-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХҮҮ 

Монголчууд бид бөх­чүү­дээ, хайрлаж, хүн­дэлж, тэдний  эр бяр, арга мэхийг гайхан биш­рэхийн зэрэгцээ цог  хий­морийн бэлгэдэл гэж  дээдэлдэг  ард түмэн юм. Тиймээс ноцолдож өссөн хөвгүүдийнхээ нэгийг ч  болов  бөх болгохсон гэж эцэг хүн боддог байх. Бөх байна гэдэг эр хүний эрхэм чанаруудыг өөртөө агуулсан,нэг тийм хүндлэл хүлээхээр хувь хүн байх учиртай санагддаг. Харин сүү­лийн жилүүдэд тэдэнтэй холбоотой элдэв  таагүй мэдээллүүд гарах болж, бөхчүүдийг  гэх ард түмний хүндлэл улам доошилж байна. Ялан­гуяа  бөхчүүд  дотроо өөрсдөө асуудлаа ший­дэхээ байж, тэдэн дунд улстөрчид, улс төр хут­галдаж үнэт чанараа бүр гээх бололтой. Ши­нэ­хэн дархан аварга  Г.Өсөхбаяр, А.Сүхбат на­рын тухайд иргэдийн санаа бодол олон янз байна. Олон янз дотроо цагийн юмыг цагт нь байлгалгүй, барилдаагүй байж цол нэмж байгаа энэ үйл явдлыг сөргөөр  харж байгаа нь олон. А.Сүх­бат гурван удаа / тэгш ойтой жил түрүүлж давхар цол авсан учир дөрөв гэж үзэж байгаа/, Г.Өсөхбаяр дөрвөн удаа улсын  баяр наадмын түрүүг авч тухайн үедээ даян аварга  гэдэг цолыг  авч байлаа. Гэвч одоо даян аваргыг зүгээр л  цол дагасан чимэг  гэж  үзээд, дөрөв түрүүлсэн бөхийг дархан аварга болгох өөрчлөлтийг улстөрчид хийж, УИХ-аар батлаад, үзэгний үзүүрээр цол олгодог болов. “Улстөрчид ч гэж дээ үүнийг нутаг ус, танил талаараа шалтаглаад Р.Гончигдорж л хийчихлээ” гэж иргэд ярьж  байна.

Барилдаагүй, даваагүй байтал цол ахидаг спортын дүрэмтэй улс манайхаас өөр  байдаг үгүйг мэдэхгүй. Спортын  бусад төрлийг ч бөхтэй дүйцүүлэн  бодоход энэ үйл явдал ойлгогдохгүй. Жишээлбэл дэлхийн спорт гэж болох хөлбөмбөгийг авч үзье. Бөмбөг хаалганд ороогүй,отон тоглолт болсон байтал Хөлбөмбөгийн холбоо дүрмээ гэнэт өөрчлөөд хожигдсоныг нь аварга болгочихвол юу болох вэ.Марафонд гүйж  байсан тамирчин нэгд биш  хоёрт орсон байтал гүйх зайг нь багасгаад түрүүлсэн хэмээн алтан медаль өгч  байгаатай адил  биш  гэж үү. Ард түмний сэтгэлд  хоногшсон “Гарьд магнай” кинонд ноёны бөх төрүүлсэнгүй хэмээн ширэв татдаг хэсэг бий. Гэвч Богд хаан хэзээ ч зарлиг гаргаж бөхдөө цол  өгч байсан түүх  үгүй. Барилдаагүй байж цол авсны тухайд Ерөнхийлөгч “Манай  хэвлэлийнхэн, олон нийт нэг буруу ойлголттой байгаа. Ноднин их  олон янзын  цолонд өөрчлөлт  оруулж, түрүүлээгүй бөхөд аварга цол олгох зэрэг тиймэрхүү төсөл  орж  ирж  байсан. Түүнд би хориг тавьсан. Ганцхан далай аварга гэдэг цолыг үлдээхээр болсон. Тэгээд XX зуунд явж байсан уламжлалаараа Дархан аварга гэдэг  цолыг Даян аварга цолтой бөхөд олгож байгаа юм гэдгийг хуулийнх нь дагуу зөв ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан.Гэвч даваа, унаагаараа л зохицуулагддаг байх ёстой бөхийн дүрмийг хуулийн заалтаар нааш, цааш болгоно гэдэг яаж ч тайлбарласан сондгой шийдвэр юм.

Бас нэг  зүйл байна.Дархан аварга цол  авсан А.Сүхбат зодог тайлснаа умартаад барилдах тухай мэдээлэл иргэдийн сонирхлыг татав. Мань  хүнийг  Ерөнхийлөгчөөс  цол авсных нь дараа сэтгүүлчид наадамд зо­дог­лох эсэх тухай асуултыг олон удаа давтсан. Харин тэрээр “Барилдалгүй арав гаруй жил болсон байна. Миний бэлтгэл сайн байгаа. Биеэ сайн  авч яваа, за баярлалаа” гэх мэтээр баахан тойрч давхив. Үгүй гэж  хэлээгүй ч тийм гэж бас хариулсангүй. Бүр өөрөөр тайлбарлавал бөх сонирхогчдоор тоглоод, тохуурхаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ билээ. Хэрэв  А.Сүхбат барилдахаар шийдсэн бол  тээр жил бөхийн дэвжээг орхихдоо урсгасан, олон түмнийг үймрүүлсэн нулимсны үнэ цэнэ хаана байсан юм бүү мэд. Түүний хөлс хатаагүй байгаа бол  тэр нулимс бас хатаагүй байгаа.

Энэ мэт бөхийн ертөнцөд, бөхчүүдийн дунд эрэмбэгүй явдал, элдэв хор найруулга, авгай хүүхнүүдийн хэрүүл шиг үл  ойлголцол  үүсдэг болж бүр  сүүлдээ улстөрчдийн  тусламжтайгаар барил­дал­гүй цол  ахидаг бол­лоо. Бөхөд хайртай ард түмэн тэнэг биш учир үндэсний спортдоо нүүр­лэсэн энэ их бохир явдлуудыг  харж,сонсч байгаа. Шинэчлэл гэг­чийг хамгийн их ярьж байгаа өнөө цагт бөхчүүд ч бас өөрчлөгдөхгүй бол болохоо байж. Японы сүмо  ямар байсныг, ямар болсныг бид мэднэ. Яг  түүн шиг өргөн олон үзэгчгүй болох жил өнөө биш гэхэд хэдэн жилийн дараа ирвэл яана. Бөх хүн  бүдүүн өвсөнд гэж  бий. Харин одоо бол  бөх хүн нарийн өвсөнд ч үнэт чанараа гээж  байна.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин