Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаныхан иргэдийг хохироожээ

2014-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өнгөрсөн сард үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа зарлажээ.

Дуудлага худалдаанд орсон  гурван өрөө  бүхий хоёр орон сууцыг худалдаж авахаар дэнчингийн мөнгөө тушаасан иргэний 23 сая төгрөгийг хууль бусаар улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Тухайн үед дуудлагаар худалдах байрнуудынхаа хаягаас өөр тодорхой мэдээлэл өгөлгүй  хүсэлт гаргасан иргэдийг үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцогчдын эрх үүрэг гэсэн гэрээнд гарын үсэг зуруулжээ.

Байр худалдаж авсан иргэд 14 хоногийн дотор урьдчилгаа болох байрны үнийн дүнгийн 10 хувийг тушаасан байна. Дараа нь иргэд дуудлага худалдаанд орсон байрыг судалж үзтэл орон сууцны чанар муу, барилгын стандарт хангаагүй, хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм зөрчсөн, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгэгдээгүй байжээ. Тиймээс орон сууцыг худалдаж авахаас татгалзаж, дэнчингийн мөнгөө буцааж авах гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын орлого болгоно гэсэн хариу өгчээ. Тус албанаас ингэж улсын орлого болгож байгааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гэж тайлбарласан байна. Гэтэл дээрх хоёр хуулийн заалтуудад нь “дэнчинд тушаасан мөнгийг улсын орлого болгоно, буцаан олгохгүй” гэсэн үндэслэл алга байгаа аж.

Иргэд урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан авахаар гомдол гаргахад тус газрын зарим шийдвэр гүйцэтгэгч хүмүүсийг хэл амаар доромжилж, хууль зөрчсөн хариу өгчээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас  урьдчилгаа мөнгөө буцаан авахаар гомдол гаргасан хэд хэдэн иргэн байгаа бөгөөд тэд хууль хяналтын байгууллагад хандах гэнэ.  

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин