“М” зөвшөөрлөөр морь барианы газар очно

2014-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ЖАННА

Баяр наадмын өдрүүдэд   Төв цэнгэлдэх хүрээлэн,  Хүй долоон худаг, хурдан морины барианы газар руу  явах тээврийн хэрэгслүүдэд  А, Ж, DК, Ү, Г, М, М зөвшөөрөл олгогдож байгаа ажээ. Тусгай  зөвшөөрлийг ангиллаас нь хамаарч дараах газруудад олгож байгаа юм байна. Тодруулбал, “А” ангиллын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт,  “Ж”-Нийслэлийн аялал жуулчлалын газар, “DК” -Гадаад харилцааны яам,  “Ү”-Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс,  “М”, “М”,“Г”-Нийслэлийн Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь  Замын цагдаагийн тасгаас олгох гэнэ. Мөн ангиллаасаа хамаарч, хаагуур зорчих вэ гэдэг маршрут нь өөр өөр байна.

 

“M” ЗӨВШӨӨРӨЛ НЬ ЗӨВХӨН  ХҮЙ ДОЛООН ХУДАГ ЯВНА

“А” ЗОГСООЛ:  Энэ зогсоол нь  хоёр талбайтай, зөвшөөрлийн хуудас нь  ердөө 200 ширхэг байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Энэ зогсоол нь  Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч,  ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “DК” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.

 

“Ж”ЗОГСООЛ:

-“А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.  Зөвшөөрлийн хуудас нь 120 ширхэг хэвлэгдсэн байна.

 

 “DК” ЗОГСООЛ:  -“А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна. 

 

“Ү”, “Г” ЗӨВШӨӨРӨЛ: 

 -НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.  Мөн хүй долоо худагт “Ү”,”Г” гэсэн үсгээр ялгасан авто зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. Уг зогсоол руу Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт заа­сан зогсоолд хүрэх гэнэ. 

 

“М” ЗОГСООЛ:

-Энэ зөвшөөрлийн хувьд дотроо  хоёр төрөл бөгөөд зөвхөн хурдан морины барианы газар очно.  “М” зөвшөөрөлтэй жолооч нар Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоон худаг руу эргэдэг нэг болон хоёр дахь уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна. Зөвшөөрлийн хуудас нь 1000-3000 хувь хэвлэгдсэн ч  зогсоол бүрт олгох зөвшөөрлийн тоо хязгаартай учраас та яараарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин