Наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарь

2014-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Дэнж хотойтол нааддаг дэлгэр Монголын их цэнгэл айсуй.  Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээ, эрүүл мэндийн  байгууллагууд хэрхэн ажиллах талаар дараах мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

НЭГ: ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  долдугаар  сарын  09, 10–нд  08.00 –24.00 цагт ажиллаж, 11, 12 –нд амарч, долдугаар сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

“Номин холдинг” –ийн сүлжээ дэлгүүрүүд: Долдугаар сарын 10–нд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин маргаашнаас нь хорооллын “Номин их дэлгүүр” амрах нь.  Харин баярын өдрүүдэд “Улсын их дэлгүүр” болон бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11:00-20:00 цаг хүртэл  ажиллаж, долдугаар сарын 13–нд 10:00 -21:00  цаг  хүртэл  ажиллах гэнэ. “Номин холдинг” –ийн  бүх салбар  долдугаар сарын 14–нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: Баяр наадмын өдрүүдэд амрахгүй,  08:00–23:00 цагийн хооронд ажиллана.

 

“Миний дэлгүүр”-ийн  сүлжээ: Баярын өдрүүдэд  амралтгүйгээр  ажиллана.  Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

 

“Скай”  их дэлгүүр: Долдугаар сарын 10-13–ны өдрүүдэд  10:00-21:00 цаг, “Скай”  хайпермаркет 09:30–20:30 цаг хүртэл  ажиллана.  Ирэх пүрэв гаригаас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

“Нарантуул” зах долдугаар  сарын 10 -нд ердийн цагийн хуваариар  ажиллаж , долдугаар   22–ныг дуустал  амарна. Харин “Нарантуул-2” нь  ирэх пүрэв гариг хүртэл  ердийн цагийн хуваариар    ажиллаж ,  долдугаар сарын   15–ныг дуустал  амарна.

 

“Дүнжингарав”  худалдааны төв наадмын эхний хоёр өдөр 20:00  цаг хүртэл  ажиллаад,  долдугаар  сарын   13-17–ныг дуустал  амарна. Ирэх баасан гаригаас   цагийн  хуваарийн дагуу ажиллана.

 

“Хар хорин” , “Барс” , “Хүчит шонхор”, Да хүрээ”  зах болон  барааны дэлгүүрүүд   мөн адил энэ сарын  10–нд цагийн хуваарийн дагуу  ажиллаж, долдугаар  сарын 11-15–ны өдрүүдэд  амраад,  ирэх лхагва гаригаас хуучин хуваариар  ажиллана.

 

Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352   утсаар  хүлээн авна.

 

ХОЁР: НИЙТИЙН ХООЛ: 

Ресторан, кафе, цайны  газар, түргэн  хоолны газрууд  болон баар цэнгээний газрууд энэ сарын 12–ыг хүртэл ердийн  цагийн  хуваариар  ажиллаж,  долдугаар  сарын      13, 14 –нд амраад, 15–наас  эхлэн  хуваарийнхаа дагуу ажиллана.

 

ГУРАВ: АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

Үсчин, гоо сайхан, гутал засвар, хими цэвэрлэгээний газрууд  долдугаар  сарын 09, 10–нд 09.00–21.00 цаг хүртэл  ажиллаж,  долдугаар сарын 11-15-ыг хүртэл амраад, долдугаар сарын  16–наас эхлэн бүх үйлчилгээ ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

          

 ТАВ:  ЦАХИЛГААН ХАНГАМЖ

 

 Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад баяр наадмаар 24 цагаар ажиллана.

 Цахилгааны тасалдлын талаар мэдээлэл өгөх буюу хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний  төлбөрийн талаар лавлагаа авахыг хүсвэл доорх утсанд холбогдоно .

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин