Хүлгийн тоосонд хийморио сэргээсэн цагдаа

2014-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Үндэсний их баяр наадам эхэлж хүн бүр  амрахаар яаравчилж,  наадмын гоёлоо зэхэж байна. Гэтэл бидний хүсэн хүлээсэн өдрүүдэд ажил нь ид эхэлдэг хэсэг хүмүүс бий. Тэд бол  эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид. Тиймээс  “Монгол Улсын төлөө” буландаа ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа энгийн нэгэн цагдааг онцоллоо. Энэ удаагийн зочин маань Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын хэлтсийн гуравдугаар хэсгийн цагдаа, ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ.

Цагдаагийн албаны шинэчилсэн дүрэмт хувцасаар “гангарсан” даруухан залуутай ажил амьдралынх нь талаар ярилцсан юм. Цагдаагийн албан хаагчид баярын өдрүүдэд  хэрхэн ажилладаг талаар уншигчдадаа хүргэхийг зорилоо.

 

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖЭЭ

Ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ багын мөрөөдлөө биелүүлж цагдаа болжээ. Тэрээр  дунд сургуулиа төгсөх жилээ ахыгаа дагаж цагдаа болсон байна. Тухайн үед буюу 2005 онд Цагдаагийн академид шалгалт өгч тэнцээд мөрөөдлөө биелүүлсэн гэнэ. Түүний аав нь  Баянхонгор, ээж нь Сүхбаатар аймгийнх. Харин өөрөө Улаанбаатарын унаган хүүхэд гэв. Тэрээр эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Б.Бат-Эрдэнэ ажлын гараагаа Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны эргүүлийн цагдаагаар эхэлж, түүнээс хойш 13 жил тусгай хамгаалалтын хэлтэст ажиллаж байгаа юм байна. Энэ тухайгаа тэрээр “Цаг ямагт эх орныхоо төлөө зүтгэдэг сайхан мэргэжил сонгосондоо бахархдаг” гэсэн юм. Мөн намайг сургууль төгсөөд цагдаагийн албанд орж байхад хатуу байлаа. Харин одоо шинээр сургууль төгсөж байгаа хүүхдүүдийг харахаар арай л “нялцгай” юм шиг санагдаад байдаг юм. Цагдаагийн албан хаагч гэдэг бол тэсвэр тэвчээртэй, эрүүл чийрэг байх ёстой гэсэн юм. Түүний ажиллаж байгаа Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хамгаалалтын газрын тусгай Хамгаалалтын хэлтэс энгийн үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн албан хаагчдаас арай өөр. Учир нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах тусгай хамгаалалт гэдэг утгаараа нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед хэрхэн ажиллах чиглэлээр байнга сургалтанд сууж бэлтгэл сургуулилт хийдэг байна. Харин наадам, цагаан сар, шинэ жил гээд баярын өдрүүдэд голдуу  хамгаалалтанд гардаг аж. Гэхдээ замын цагдаа, хэв журмын цагдаа нарын ажлыг хийх  чадварыг ч давхар эзэмшиж эргүүл, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны хамгаалалтад гардгаараа  онцлог. Тэрээр 2009 онд Хилийн цэргийн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсчээ.

 

МОРИНЫ ХАМГААЛАГЧ 

Цагдаагийн албанд 13 жил ажиллахдаа наадмын хамгаалалтад гараагүй өнжсөн жил байхгүй гэнэ. Цагдаа болсон анхныхаа жил Яармагийн дэнжид наадам болж байхад хурдан морины хамгаалагчаар ажиллаж байжээ. Түүнээс хойш жил болгоны наадмыг Хүй долоон худагт өнгөрүүлдэг болж. Ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ “Цагдаа болохоос өмнө аав ээжтэйгээ наадам үздэг байлаа. Харин сургууль төгссөн жилээ хамгаалагч хийхэд хамгийн хэцүү байсан. Зөвхөн морины хамгаалалт гэхээсээ илүү наадамчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүсийн хэв журмыг сахиулах үүрэгтэй” ажиллаж байсан гэв.

Хүй долоон худагт морь үзэхээр очсон наа­дамчдын аюулгүй байдлыг 1000 гаруй цаг­даа хариуцдаг юм байна. Түүнээс наадмын гоёлоо бэлдсэн үү, хүмүүс гэр бүлээрээ наадам үзэж баярлаж байхад эхнэр тань уурлахгүй юу гэхэд “Наадмын гоёлдоо албаны хувцасаа цэвэрлэж янзалж бэлддэг. Цагаан сар, наадмаар гэр бүлтэйгээ баярлаж чаддаггүй ч ховор­хон тохиодог ард түмнийхээ баяраар албан үүргээ гүйцэтгэх сайхан байдаг юм. Гэр бүлийн хүн маань миний мэргэжлийг ойлгож дэмждэг учраас уурлаж, бухимдах зүйл гардаггүй. Жилд ганц болж байгаа баяраараа гурван хоног дутуу нойртой хонох ч яахав. Харин бөхийн барилдаанаа үзэж чаддаггүй. Наадмын дараа цагдаагийн баяр гэж хоёр хоног амрахаар бөхөө үздэг”  хэмээн инээмсэглэж суусан. Хүй долоон худагт хамгаалалтад явах албан хаагчид баярын өмнөх өдөр өөрсдийн майхантай очиж байрлаад  долдугаар сарын13-ны орой буцаж ирдэг гэнэ. Наадам эрт эхэлдэг учраас өглөө 5:00 цагт босч бэлтгэлээ хангаад 6:00 цагт хамгаалалтад гардаг байна. Орой 18:00 цагийн үед морины  уралдаан өндөрлөдөг ч уяачдын отгоор явж эргүүл хийсээр шөнө 02:00 цагаас хойш тэдний ажил дуусах шатандаа орж, дахиад өглөө болно. Өмнө нь энд тэнд хэрэг гарлаа гэхэд хэрэг гарсан газрыг нь хайж явсаар хугацаа алддаг байсан бол сүүлийн жилүүдэд Хүй долоон худаг тохижиж, цэгцтэй болжээ. Наадмын өдрүүдэд цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөр­жүүлсэн бэлэн байдалд ажилладаг ч хамгийн их ачаалалтай нь Хүй долоон худаг аж. Учир нь уралдааны морьдыг барианд орж ирэхэд хүмүүс ойроос үзэх, түрүү морины хөлс авах гэж олноороо цуглардаг байна. Тиймээс тэр бүхнийг зохицуулж уралдаж ирсэн морь хүүхэд хоёрыг эзэнд нь хүлээлгэж өгнө. Мөн долдугаар сарын 13-ны орой уяачдын наадам болдог учраас дахиад л хамгаалалтад гардаг байна. Мэдээж хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газар маргах явдал гардаг ч зарим нэг том ташуур барьж, морь унасан халамцуу уяачид их хэцүү гэдгийг Б.Бат-Эрдэнэ хэлж байсан юм. Таныг албанынхан чинь гавьяат цагдаа гэж байсан гэхэд 2008 онд Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулсан юм. Тэгээд л зарим нөхөд маань “гавьяат цагдаа” гэж хошигнодог гэсэн юм. Мөн түүнд цагдаагийн байгууллагын бүхий л баярын бичиг, Монголын залуучуудын холбооны шилдэг залуу алтан медаль гээд хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн олон шагнал урамшуулал бий. Тэрээр цаашид офицеруудын бүрэлдэхүүнд орж ажиллах зорилго  тавьжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

14 цаг 54 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12