46 шүүгчид үнэмлэх олголоо

2014-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

Шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүст шүүгчийн үнэмлэх гардуулах ёслол өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.Шинээр томилогдсон шүүгчдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэмлэхийг нь гардуулав. Энэ удаа зарласан 70 шүүгчийн сул орон тоонд 400 гаруй хуульч нэрээ дэвшүүлж, 375  хуульч бүртгүүлж, сонгон шалгаруулалтад  282  хуульч оролцож, 252 хуульч тэнцсэн байна. Сонгон шалгаруулалт  нарийн шалгууртай, шалгаруулах үйл ажиллагаа нь хүнээс бага хамааралтай болж өнгөрсөн бөгөөд дээрх хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулж, өнөөдөр анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх рүү дэвшсэн гурван шүүгч, анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 43 шүүгч, нийт 46 шүүгчийг нэгэн зэрэг томилж үнэмлэх гардуулав. Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Баярхүүг Иргэний хэргийн давж заалдах шатны наймдугаар шүүхийн шүүгчийн, Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна. Мөн Г.Гэрэлт-Од, Д.Ганболд, Б.Ундраа, Б.Ууганбаяр, С.Энхбаяр, Т.Энхтуяа нарын 43 хүнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч үнэмлэхээ гардан авсан шүүгчдэд шударга ёсыг сахиулах эрхэм үйлсэд нь амжилт хүссэн юм.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин