Монгол хүүхдүүд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоно

2014-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Монгол ур чадвар” тэмцээний тэргїїн байрын шагналт М.Доржсїрэн, багш Д.Болдбаатарын хамт.

 

Н.ДАЯН

Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй ажлын байрны 40 орчим хувийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилго бүхий сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн мэргэжил эзэлж байна. Өнгөрсөн онд Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг 23393 оюутан төгссөнөөс 70 гаруй хувь нь ажлын байртай болжээ. Үлдсэн 30 хувийг нь хөдөлмөрийн биржээр дамжуулан ажлын байртай болгохоор салбарын яам нь анхаарч байна. Хөдөлмөрийн яам холбогдох байгууллагуудтай хамтран энэ онд дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элсчээ. Үүнтэй холбогдуулан “Монгол ур чадвар” тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдийг ирэх жил Бразилд болох “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцуулахаар болсон байна. Энэ тэмцээнийг дэлхийн ур чадварын олон улсын байгууллагаас зохион байгуулдаг аж. “Монгол ур чадвар” тэмцээний эхний шалгаруулалтад 250 гаруй мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчид оролцсоноос хоёрдугаар шатанд 61 суралцагч авьяас, мэдлэг, ур чадвараараа уралдлаа. Тэмцээнээс шалгарсан хүүхдүүд энэ чиглэлээр Солонгос улсад сургалтад суух ажээ. “Монгол ур чадвар” тэмцээнд түрүүлсэн Герман, Монголын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн гагнуурын ангийн оюутан М.Доржсүрэн болон түүний багш Д.Болдбаатар нарын сэтгэгдлийг сонслоо.

 

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТУС БҮР ЕСӨН БАГШ, ОЮУТАН ОРОЛЦОНО

Монгол, Германы мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш Д.Болдбаатар:

-“Монгол ур чадвар” тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдийг Бразил явуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-“Монгол ур чадвар 2014” тэмцээн хоёр үе шаттайгаар явагдаад гагнуурын тэмцээнд Герман, Монголын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн сонсогч оролцож эхний шатанд нь дэд байр, дараагийн шатанд нь түрүүлж Бразилд болох олон улсын тэмцээнд оролцох эрх авсан. Энэ тэмцээн 2015 оны наймдугаар сард болно. Манайхан есөн мэргэжлээр есөн багш, есөн оюутан оролцоно. Хөдөлмөрийн яамнаас зохиож буй ур чадварын тэмцээний ач холбогдол нь олон хүүхэд ажлын байртай болж өөрийн сонгосон мэргэжлээ эзэмших бололцоотой болдог. Геман, Монголын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн гагнуурын ангийг төгссөн хүүхдүүд бүгд ажлын байртай болсон. Энэ утгаараа Хөдөлмөрийн яамнаас зохиосон уралдаан тэмцээнүүд ач холбогдлоо өгч байгаа гэж бодож байна.

-Энэ уралдааныг жил бүр зохион байгуулдаг уу. Эсвэл энэ жилээс зохион байгуулж байна уу?

-Энэ жилээс эхэлж байгаа. Германд олон улсын ур чадварын тэмцээн гэж болдог. Үүнийг манай удирд­лагууд үзээд анх удаа мэргэжил мэргэжлээр нь тэмцээнийг зохион байгуулж эхний шалгар­сан хүмүүсийг Бразилд болох олон улсын тэмцээнд оролцуулахаар бүх арга хэмжээг авсан. Одоо бид “Жэт” хэлний сургалтын төвд багш, сонсогчид англи хэлний сургалтад сууж байна. Ирэх аравдугаар сард Солонгост болох ур чадварын тэмцээнийг үзэж, дадлага хийнэ. Мөн герман зөвлөхүүдээс олон улсын тэмцээнд хэрхэн, яаж оролцох талаар зөв­лөгөө авахаас гадна Хө­дөлмөрийн яамтай хамтран ажиллаж байгаа. Олон улсын тэмцээний удир­дамж гарсан. Үүний да­гуу бэлтгэлээ хийж байна.

 

СУРГУУЛЬ, ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА

М.Доржсүрэн:

-“Монгол ур чадвар” тэмцээнд түрүүлж Бразилд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэл их өндөр байна. Монгол Улс дэлхийн “World skills international” байгууллагын 69 дэх гишүүн болж байгаа юм билээ. Ирэх аравдугаар сард албан ёсны эрхээ авна. Монголд анх удаа өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхэлж зохион байгуулсан энэ тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн.

-Тэмцээнд оролцоход хэр хүндрэлтэй байв. Энд оролцсоноор юу мэдэж авсан бэ?

-Хүндрэлтэй зүйл их байсан ч манай багш нар их тусалсан. “Хасу мегават” компанийн дэр­гэдэх Герман, Мон­голын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш Д.Болд­баатар, Ганхуяг, Алдар­цогт, Бямбажав багш их тусалж дэмжлэг үзүүлсэн. Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол хүн ямар ур чадвартай, ямар төвшинд байгааг мэдэх зорилгоор өөрийгөө бэл­дэж байна. Хэлний сургалтад суугаад гагнуурынхаа бэлтгэлийг түр хойшлуулсан. Танай сониноор дамжуулан сур­гууль, хамт олондоо баярлалаа гэж хэлье гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин