Хурдан морины уралдаан хязаалан, шүдлэн насны морьдоор эхэлнэ

2014-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОНСҮРЭН

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос наадмын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллах талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ жилийн хурдан морины уралдаан уламжлал ёсоор 10-нд хязаалан, шүдлэн морьдын уралдаанаар эхлээд 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан үргэлжлэх нь. Мөн энэ үеэр уяачдын наадам, холч болон жороо морины уралдаан болох ажээ. Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морьдын бүртгэл энэ сарын 9-ний 09.00 цагаас эхлэх юм байна.

Энэ жилийн наадмыг зо­хион байгуулалт сайтай, ил тод байхаар зохицуулж байгаа гэнэ. Мөн тохижилт, үйлчилгээний ажилд нэлээд анхаарч ажил­лаж байгаа гэдгийг салбар хо­роо­ныхон онцолсон юм. Хүй долоон худагт хурдан морь үзэ­хээр ирсэн наадамчдад “Морьт­ны тоглолт”, “Шүхрийн буулт” зэрэг үзүүлбэр үзүүлэх гэнэ. Өмнөх жилүүдээс 5000 автозогсоол илүү байхаар зо­хион байгуулж 3000 гаруй сан­дал нэмж суурьлуулжээ. Энэ үеэр унаач хүүхдүүдийн аюулгүй байд­лыг хэрхэн хангаж ажиллах талаар албаны хүмүүсээс асууж сонирхлоо

 

УЯАЧ УНААЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАХ ЁСТОЙ

Хурдан морины салбар хорооны гишүүн Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа:

 

 Хурдан морь унах хүүхэд нь хуулийн дагуу 7-16 насны байна. Уяач унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангасан байх ёстой. Хурдан морь унах хүүхдийг бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, уяач унаач хүүхэдтэй хийсэн гэрээ зэрэг бичиг баримттай ирнэ.

 

ЗААСАН ХЭМЖЭЭНЭЭС ӨНДӨР СЭРВЭЭТЭЙ БОЛ УРАЛДУУЛАХГҮЙ

Хурдан морины салбар хорооны гишүүн ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал:   

 

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндрийг хэмжин, үйлдвэрлэг байдлыг харгалзан уралдуулах болно. Тухайлбал, азарга, соёолон насны морьдын сэрвээний өндөр 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш байвал тухайн насанд уралдуулахгүй.  Тиймээс сэрвээний өндрийг тусгай лазер төхөөрөмжөөр хэмжин наадамчин олонд дэлгэцээр дамжуулан харуулах болно. Түүнчлэн хурдан морины га­раа­ны уртыг сунгасан тул гараанаас морьд олон дав­харлаж гардаг явдал арилна. 

 

СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ УЛСЫН БАЯР НААДМААР ХҮҮХЭД ЭНДЭЭГҮЙ

Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах:

 

Хурдан морины хүүхдийн асуудал хамгийн чухал анхаарах ёстой зүйлийн нэг. Сүүлийн жилүүдэд баяр наадам, морь уях дуртай хүн олон болсон. Уяач нар нь ч залуужсан байна. Хэн дуртай нь морь уяхыг хүсдэг болж. Тиймээс жалга довны ч бай, улс бүсийн ч бай аль ч наадамд морь унаач хүүхдийн аюулгүй байдал анхаарлын төвд байх ёстой. Морь будилаангүй, хүүхэд эсэн мэнд ирвэл наадам сайхан болно. Хүүхдийн аюулгүй байдалд зохион байгуулалт хамгийн чухал нь. Зохион байгуулалтгүй хийсэн, аймаг орон нутгийнхаа удирдлагаас зөвшөөрөл аваагүй, газар орноо судлаагүй уралдааны үед хүүхэд осолдох явдал бүртгэгддэг. Сүүлийн хэдэн жил улсын баяр наадмаар хүүхэд эндээгүй. Тиймээс энэ жилийн наадам ч гэсэн элдэв асуудалгүй сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Үүний төлөө манай салбар хороо анхаарч ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин