Иргэний нисэхэд болж буй элдэвтэй явдлууд

2014-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

ИНЕГ-ЫН ХӨРӨНГӨӨР “ТОГЛОЖ” БАЙНА, ХУРГАН ДАРГА НАР

Ө.СОНОР

Төрийн мөнгөөр туйлагсад ИНЕГ-т үүрлэснийг хэвлэлүүд өмнө нь мэдээлж байлаа. Гэвч олон хүний амь  нас, эд хөрөнгөтэй шууд хамаатай тус салбарт дураараа дургиж, татвар төлөгчдийн мөнгөөр үр хүүхэд, ах дүүгээ тэжээдэг явдал  тасрахгүй бололтой. “Зууны мэдээ” иймэрхүү  хурган дарга нарыг илчилж тус газрын дэд дарга Ц.Энх-Амгалангийн хүү Э.Ганхүү 2009 оны өвөл  Улаанбаатар- Бээжингийн чиглэлийн аялалд  хууль бусаар туслах нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байхдаа ноцтой алдаа гаргаж 185 хүний  амиар “тоглох” шахсан талаар бичиж байсан юм. Тухайн үед  энэ явдалд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч Ц.Энх-Амгалан хүүгтийнхээ хамт гадаадад  гарч яваад хэрэг намжихаар эргэн  ирсэн гэдэг  юм. Эргэж ирэхдээ томоохон албан тушаалтны  дэмжлэгтэйгээр дахин ИНЕГ-ын тэргүүн дэд даргын суудалд тухлаж, хүүгээ ч хууль бусаар дахин Бойнг онгоц жолоодуулахаар “чичирч” эхэлжээ.

Хамгийн харамсалтай нь Ц.Энх-Амгалан дахин дарга  болмогцоо  өмнөх алдаагаа засах  нь бүү хэл хэл төсвийн мөнгөнөөс орон сууцны дэмжлэг, хүүгийнхээ сургалтын төлбөрийг гаргуулж, хүүгээ “Бойнг” онгоцны нисгэгч болохоор  зүтгэх болсон байна. Тэрээр өмнө нь МИАТ, ИНЕГ-т ажиллаж байхдаа  хоёр удаа орон сууц авсан нь бүртгэлтэй байдаг аж. Гэтэл тэрээр албан тушаалаа ашиглан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн л  орон сууцны  дэмжлэг хэмээн  30 сая төгрөгийг гаргуулж авчээ. Дашрамд дурдахад Иргэний нисэхийн өмнөх дарга С.Буяндалайн яг ийм асуудал нь шалгагдах энэ тэр дээрээ хүрээд байгаа гэсэн.

Орон сууцнаас гадна бас өөр зүйл байна. Тэрээр өөрийн хүү Э.Ганхүүгийн Канад улсад нисгэгчийн сургуульд суралцсан зардал гэх 59 мянган ам доллар буюу 100 орчим  сая  төгрөгийг  нөхөн төлүүлэхээр ИНЕГ-ын даргын 2014 оны  зургадугаар сарын 13-ны оны А/286 тоот тушаал гаргуулж амжжээ.  Тэрээр Канадад сургуулиа төгссөн гээд Бойнг жолоодох  эрх  хүссэн өргөдлийг  өнгөрсөн зургадугаар сарын 04-нд  бичсэн  байна. Өөрөөр хэлбэл хүү нь аль эрт сургуулиа төгсөөд ирчихсэн гэсэн үг. Гэтэл аав  нь үүнээс 10 хоногийн дараа хүүгийнхээ сургалтын  төлбөр гэх 59  мянган ам.доллар гаргуулах дээрх  тушаалыг цохуулжээ.

Энэ хамгийн ноцтой баримт  биш.  Ц.Энх-Амгалан бүр  цааш даварч эхэлжээ.  Тэрээр хүүгийнхээ өмнөөс өргөдөл бичиж, үндэслэл муутай албан тоотыг ИНЕГ-ын өмнөөс салбарын сайддаа хүргүүлсэн гэнэ. Энэ явдал нь тус салбарын мэргэжилтнүүдийн уу­рыг  хүргэсэн бололтой. Тодруулбал “Э.Ганхүү нь эрүүгийн хэргээс  оргон зайлж  гурван жил ор сураггүй байгаад өнгөрсөн онд Канадаас гэнэт ирсэн. Аав нь түүнийг Канадын нисгэгчийн сургуульд суралцуулсан болж арай гэж үнэмлэх авсан бололтой.  Ингээд л Ц.Энх-Амгалан албан тушаал, эрх мэдлээрээ далайлган хүү Ганхүүдээ СА-0080 дугаартай нисгэгчийн үнэмлэхийг  2014 оны  дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ИНЕГ-ын НААХЗГ-аас авч өгсөн” гэж тус газрын мэргэжилтнүүд нь ярьж байна. Мөн “Хүүдээ үнэмлэх олгоход хүчин зүтгэсэн НААХЗГ-ын хэлтсийн дарга Д.Лхагважавыг шагнахаа мартаагүй. Түр курсын боловсролтой түүнийг АНУ-ын Оклахома хотод томилолт нэрээр амарч зугаалуулсан” хэмээв.

Дахин нэг  ноцтой  баримт нь Ц.Энх-Амгалан  хүү Э.Ганхүүгээ МИАТ компанид Боинг онгоцны нисгэгчээр оруулахын тулд ИНЕГ-т мөрддөг ИНД-121 “ Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц” дүрмийн 121.511 /нисгэгчийн дадлага туршлага/-р зүйлийн (в)-ийн шаардлагаас чөлөөлүүлэхээр   улай­ран хөөцөлдөж цусаар бичигдсэн нисэхийн хууль дүрмийг улайм цайм зөрчихийг санаар­хаж эхэлжээ. Энэ дүр­мээр олон зуун хүний суудалтай “Боинг” мэт онгоцны нисгэгчээр ажиллахын тулд нисгэгч заавал 1500 цагийн нислэг үйлдсэн байхыг шаарддаг аж. Нисэгчийн сургууль  төгссөн залуу нисгэгчид эхлээд  жижиг болон дунд оврын онгоцоор 1500 цагаас багагүй нислэг үйлдэж зохих дадлага туршлага хуримтлуулсан байх шаардлагатай. Гэтэл Ц.Энх-Амгалан дөнгөж сургууль төгсч ирсэн ямар ч дадлага туршлагагүй, өмнө нь хуурамч гэрчилгээгээр нисч алдаа  гаргаж байсан хүүгээ МИАТ компанид “Боинг” онгоцны нисгэгч  болгох гэж зүтгэж байна. Энэ  мэт элдэвтэй  явдлууд ИНЕГ-т  гарсаар  байгаа юм.  Олон хүний амь  настай холбоотой чухал салбарт ийм хүмүүс ажиллаж, дураараа дургисаар байна. Нэг өдөр муу юм дуулгах вий Л.Гансүх сайд аа.

Эх сурвалж: " Зууны мэдээ" сонин

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

15 цаг 2 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

15 цаг 42 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин