Туул голд машинаа угаавал эрхээ хасуулна

2014-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Урин дулаан цаг ирж барилгын ажил ихэсч иргэд, байгууллагууд  хог хаягдлаа хаа хамаагүй хаяж  гол, ус бохирдуулж эхэлдэг. Уг нь тусгай хамгаалалттай бүсээс 50 метр хүртэлх зайд хог хаягдал хаяж болохгүй гэсэн журам бий. Гэвч иргэд дуртай газраа хогоо хаяж, бохир усаа асгасаар олон жилийн нүүрийг үзсэн. Тэгвэл байгаль орчин бохирдуулдаг энэхүү асуудлыг болиулахаар Туул голын сав газрын захиргаанаас Туул голын хамгаалалтын бүсэд шалгалт хийж шөнийн эргүүл ажиллуулаад байгаа юм. Сарын турш 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл тусгай хамгаалалтын бүсийг хамгаалахад олон зөрчил илэрчээ. Тухайлбал, Гачуурт тосгоны суурьшлын бүсийн дагуу, Баянзүрхийн гүүрний ойролцоо  ахуйн чанартай хог хаягдал их хаясан, Зайсан,Яармагийн гүүр, Сонгинохайрхан дүүрэг,  Дулааны 4 дүгээр цахилгаан станцын урд хэсгээр ахуйн болон барилгын хог хаягдал хаясан нь илэрсэн байна. Мөн  Сүхбаатар дүүргийн  нэгдүгээр хороо Энхтайваны гүүрний Дундгол руу  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн машин бохир ус асгасан нь тогтоогдсон гэнэ. Тиймээс эргүүл хийх явцад хамгаалалтын бүсэд хог хаягдал асгахаар ирсэн болон хог асгаж байгаа иргэн аж ахуй нэгжээр хогийг нь эргүүлж ачуулсан байна. Харин Дунд гол руу бохир ус асгасан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл рүү  Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын албан тоот, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шаардлагыг хүргүүлсэн байна. Ер нь байгаль орчин бохирдуулж байгаа хүмүүст тавих хяналт шалгалтын эрхзүйн орчин  тодорхойгүй байгааг албаны хүмүүс хэлсэн юм. Тиймээс  цаашид хамгаалалтын бүсэд гарч байгаа шөнийн эргүүлийг барилгын ажил дуусах буюу есдүгээр сар хүртэл ажиллуулж  хувь хүн, аж ахуй нэгжийн байгальд учруулсан хохирлыг усны үнээр тооцон төлүүлэх шаардлагатай гэж байгаа юм байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Туул голын бохирдлыг судлах ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх жилийн хоёрдугаар сард судалгааны дүн нь гарч бодит ажил болон хэрэгжиж эхлэх аж. Мөн дулааны улиралд иргэд  голын усанд машинаа угаах явдал их гарч байгаа учраас Туул газрын сав газрын захиргаанаас тэдгээр хүмүүсийг нарийн шалгаж машин жолоодох эрхийг нь хасаж, торгох арга хэмжээ авч байгаагаа хэлсэн юм.

Тиймээс зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага хүлээлгэх, зарим гарцыг нь хаах хүсэлтийг Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлээд байгаа гэнэ. Мөн Туул гол руу хог хаягдал тээвэрлэн ирж шөнийн эргүүлд баригдсан иргэн, аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон нийтэд ил болгох юм.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин