Ц.Мөнхбаярын өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг хүлээж авсангүй

2014-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

УИХ-д өргөн барьсан Урт нэртэй хуулийг эсэргүүцэж Уул уурхайн яам, “Централ тауэр”-т тэсрэх бодис тавьж, буу, сум, гранат зэрэг галт зэвсэг хэрэглэн олон нийтэд айдас төрүүлэхээр заналхийлсэн  хэргээр хоёр шатны шүүхээс ял аваад байгаа Ц.Мөнхбаяр нарын зургаан хүний давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхэд боллоо. Шүүх хурал эхлэхээс өмнө Улсын дээд шүүхийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн байв. Мөн арав гаруй иргэний хөдөлгөөнийхөн ирчихсэн  шүүх хуралд оролцохоор өргөдөл бичиж  шүүхийн хүмүүстэй уулзаж байв. Тухайн үед хамгаалалтын албаны хүмүүс хурлын танхимын суудал дүүрсэн тул иргэний хөдөлгөөнийхнийг оруулах боломжгүй гэсэн тайлбарыг хэлж байв. Ингээд хүмүүсийн цүнх, гар утас зэргийг нарийн шалгаж оруулсан шүүх хурал 08:30 цагт эхэлсэн юм. Хурлын танхимд гаднаас шүүгдэгч Г.Болдбаатарын эхнэр охин, гурван өмгөөлөгч, нэг сэтгүүлчээс өөр хүн байсангүй.  Хурал эхлэхэд шүүгдэгчдийн өмгөөлөгч Б.Манлайжав, Д.Энхбаяр нар ирсэнгүй. Өмгөөлөгчид гар  утсаа авахгүй байна гэсэн тайлбарыг өгснөөр шүүх хурал завсарласан юм. Төд удалгүй шүүгчид өмгөөлөгч Б.Манлайжав, Д.Энхбаяр нар шүүх хурал товлох хүсэлтийг өөрсдөө гаргасан гэх шалтгаанаар хурлыг үргэлжлүүлэхээр болов. Д.Төмөрбаатар, С.Дашцэрэн, Г.Болдбаатар, Ж.Ганболд нарын өмгөөлөгч Б.Бэхбат шүүгдэгчдийн гомдлыг танилцуулав. Мөн Ц.Мөнхбаярын өмгөөлөгч Л.Данзанноров Үндсэн хуульд заасны дагуу Ц.Мөнхбаяр өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасныг хэлээд тэсэрч дэлбэрэх бодисыг байлдааны бэлэн байдалд оруулаагүй байсан, хэн нэгний амь нас, эд хөрөнгөд халдаагүй, байгаль орчноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхдээ нийтийн эрх ашгийн төлөө эрх бүхий байгууллагад шаард­лага тавьсан уч­раас хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг тавьсан юм. Мөн өмгөөлөгчид өмнөх шүүх хурал эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг буруу ашигласан гэсэн гомдол гаргасан. Гэсэн ч шүүгчдийн зүгээс Ц.Мөнхбаярын өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг хүлээж аваагүй юм.  Мөн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр шүүгдэгч М.Мөнхболдыг хэрэг хүлээх чадваргүй гэсэн нотлох баримтыг харуулсан. Хоёр цаг гаруй үргэлжилсэн шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн  Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар ажиглагчаар оролцлоо. Дээд шүүх шийдвэр гаргахаар завсарлага авах хооронд прокуророос Ц.Мөнхбаяр нарын шаардлагыг хууль ёсны дагуу гэж үзсэн нь хэргийг цагаатгах найдвар төрүүлж байгааг өмгөөлөгч, УИХ-ын гишүүд ярилцаж байв. Тэгсэн ч дээд шүүхээс  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс  оноосон “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэн хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн юм. Харин шүүхийн шийдвэрт УИХ-ын гишүүн Г.Уянга сэтгэл дундуур байгаагаа хэлээд Ерөнхийлөгчид хандахаа мэдэгдлээ.

Шүүх хурлын үеэр дээд шүүхийн гадна жагсаал зохион байгуулсан иргэний хөдөлгөөнийхөн шүүх хуралд шүүгдэгчдийн ар гэрээс хүн оруулаагүйд гомдолтой байна гээд цаашид хүчтэй эсэргүүцнэ гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин