Хэнтийчүүд 1000 хүнийг архинаас гаргах зорилт тавьжээ

2014-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө” санаачлагыг бодит амьдралд ажил хэрэг болгож буй загвар аймгаар Хэнтий аймгийг тодруулж туршлагыг нь орон даяар дэлгэрүүлэх зорилгоор “Архигүй амьдрал-Хан Хэнтийн эрчүүд-Бодит үр дүн” үндэсний чуулганыг өнгөрсөн баасан, бямба гаригт Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Чуулганыг Хэнтий аймгийн ЗДТГ, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”, “Эрүүл идэвхтэй амьдрал клуб” хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр Хэнтий, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийн архинаас татгалзсан хүмүүсийн төлөөлөл болох 500 гаруй оролцогч архинаас гарсан үр дүнгээ ярилцсан юм. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Цогтсугар  “Архигүй амьдрал-бодит үр дүн-туршлага”, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “Хамтын оюун ухаан-Хэнтийчүүдийн туршлага” илтгэлийг хэлэлцүүллээ. Чуулганы хоёр дахь өдөр оролцогчид цэвэр агаарт гарч  “Эрүүл монгол эрчүүд” хөтөлбөрийг боловсруулж, спортын уралдаан тэмцээнд оролцсон юм.

Архи гэгч хорноос болж олон сайхан  гэр бүл салж, олон хүүхэд нүдэндээ нулимстай  өлсгөлөн гэдэстэй хонож байгаа. Харин архинаас гарахын тулд хувь хүнээс гадна төрийн байгууллагын оролцоо чухал гэдгийг Хэнтий аймаг харуулж чаджээ. “Архигүй Монголын төлөө” санаачлагыг амьдралд хэрэгжүүлж бодит үр дүнд хүрээд байгаа загвар аймаг болох Хэнтий архины хамааралтай иргэдийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд нийгэмд гарч буй сөрөг үр дагаваруудыг арилгах зорилгоор “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн үр дүнд тус аймаг  500 иргэний архины асуудлыг бүрэн шийдэж гэр бүлд нь аз жаргал бэлэглэж чаджээ. Тус аймаг “Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв”-тэй хамтран 300 гаруй иргэнийг сургалтад хамруулж Баян-Овоо, Баянмөнх, Батноров, Дадал зэрэг арваад суманд эрүүл идэвхитэй амьдралын клуб байгуулж цаашид 1000 хүнийг архинаас гаргах зорилт тавин ажиллаж байгаа юм.

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “”Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд архины хор уршиг, эрүүл идэвхитэй амьдралын давуу талыг иргэдэд сурталчилж, соён гэгээрүүлэх чиглэлээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. Архины асуудлаа шийдвэрлэн,эрүүл идэвхитэй амьдралыг сонгосон хүмүүсийн амьдралыг бусдад үлгэр дуурайлал болгох үүднээс баримтат кино хийсэн. Мөн төрийн байгууллагууд баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээний үеэр төсвийн хөрөнгөөр архи согтууруулах ундаа худалдан авахгүй байх асуудал манай аймагт бүрэн шийдэгдсэн. “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн үр дүнд аймгийн хэмжээнд өнгөрсөн жил гэмт хэрэг 32 хувиар, согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгийн тоо 20 хувиар буурсан” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин