Ц.Элбэгдорж: Улс төрд тогтсон соёлыг та эвдлээ

2014-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Төрийн тэргүүн өчигдөр олон хүнтэй уулзав. Олон гэсний учир нь сүүлийн үед улс төрд өрнөөд буй үйл явц, олон нийтийн дунд хэл ам болоод буй гишүүн, сайд нартай уулзсан байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг албан өрөөндөө дуудаж уулзав. Тэрээр өөрийн байр сууриа хэвлэлийнхэнд нээлттэй илэрхийлээд сэтгүүлчдийг гарсны дараа Х.Баттулга гишүүнтэй хоёул үлдсэн юм. Дараа нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн өрөөнд орж харагдав. Мөн албан тушаалаас нь огцруулах эсэхийг хэлэлцэж буй Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяртай уулзсан гэсэн албан бус мэдээлэл байна.

Сүүлийн хэдэн өдөр “100 чухал сэдэв” нэвтрүүлэг олон телевизээр гарснаас болж иргэд үзэл бодлоороо талцаж, цахим сүлжээнд байр сууриа илэрхийлж, уурлаж бухимдаж буйд Төрийн тэргүүн зовнин Х.Баттулга гишүүнийг дууджээ. Тэрээр энэ нэвтрүүлгийн гол баатар бөгөөд нэвтрүүлгээр төмөр замын бодлогын талаар хөндөж, хөршүүдийн талаар таагүй мэдээлэл хүргэсэн нь хүмүүс үзэл бодлоороо гурав хуваагдахад хүрснийг Ерөнхийлөгч анзаарсан гэнэ. Ахмадууд бухимдсан, залуус шууд хүлээж авсан, учир мэдэхгүй хэсэг нь халагласан, харин сайхан нэвтрүүлэг болжээ гэж хүлээж авсан нь ямар төвшинд байгааг Ц.Элбэгдорж хэлж мэдсэнгүй. Ямар боловч дийлэнх хэсэг таагүй хүлээж авсан болохоор ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Төрийн тэргүүний хувьд “Хэргийн эзэн”-ийг дуудаж хэдэн үг хэлэх болсноо уулзалтын эхэнд онцлов.

Тэрээр “Мон­голчуудыг хагаралдуулж болохгүй сэдэв гэж байдаг. Бид тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын бодлого дээр нэгдмэл байх ёстой. Нэг талаас зохион байгуулалттай нэвтрүүлэг хийхээр нөгөө талаас хариу нэвтрүүлэг хийж цацна. Монголчууд зодолдвол хэн салгах юм бэ. Улс төрийн албан тушаалтан хүн ийм зүйлд бодолтой хандах хэрэгтэй. Хамтарч ажиллаж буй хүмүүсээ харийнхны гар, хөл гэж хэлж болохгүй. Хэний бодлогыг хэн яриад байгааг гайхсан шүү. Хөршөө муулах нь бидний бодлого биш. Улс төрд тогтсон сайн соёлыг та эвдлээ. Захиалгат нэвтрүүлэг бүр үнэн байдаггүйг  бид сайн мэднэ. Телевизийн дэлгэцээр, айлын хоймроос хүний цус шинжлээд сууж болохгүй. Ард түмнийг төлөөлж ярих эрх нэг л хүнд бий” хэмээгээд яриагаа төмөр замын сэдвээр үргэлжлүүлэв. Ерөнхийлөгч зандрангуй аястай ярьж, Х.Баттулга гишүүн гэмшсэн төрхтэй сонссоор суув. Төмөр замын талаарх бодлогын тухай санаагаа Ц.Элбэгдорж найман хэсэгт хуваан дэлгэрэнгүй тайлбарлаж хэллээ.

Тэрээр “Өвгөн болсон төмөр замаа бид засч, дан нуруугаа давхар болгох нь зөв. Үүнийг заавал хийх ёстой. Ази-Европыг холбосон дэд бүтцээс Монгол Улс өнчин үлдэж болохгүй. Заавал оролцох ёстой. Хэрүүлд дарагдаад хоцорч болохгүй. Өмнө нь таныг төмөр замын бодлогыг хэрэгжүүлээсэй гэсэндээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар дэмжиж байсан. Ажлаа хариуцлагатай хийх ёстой. Ийм байхад хүмүүс таниас хариуцлага нэхэх эрхтэй. Яагаад би төмөр замд ач холбогдол өгч байна гэхээр төмөр замын ачаа шууд далайн боомт хүрэх ёстой. Хоёр хөрш рүү өөр өөрийнх нь царигаар яваг. ОХУ руу өргөн, БНХАУ руу нарийн царигаар яваг. Адаглаад дугуй сольж тавихгүй, нүүрсээ замдаа асгахгүй” гэв. 

Телевизийн дэлгэцээр, айлын хоймроос юм хийнэ гэдэг маш чухал. Зочид буудлын арын өрөөнд хийсэн нэвтрүүлгийг гаргадаг телевизийн захирал, менежер гэж хүн байдаг эсэхийг гайхаж тэр нэвтрүүлгийг хэний захиалгаар хэний мөнгөөр хийсэн, хэн санаачилсан, хэн дүрсийг нь авч хэн монтажилсан гэдэг чухал гэдгийг Ц.Элбэгдорж хэллээ. Асуудал ярих гэж байгаа бол нүүрээ харуулж ярих хэрэгтэйг ч сануулав.

Цаг хугацаа гэдэг ашигт малтмалаас үнэтэй баялгийг зургаан жил үнэгүйдүүлсэнд халаглаж байлаа. Хоёр хөршийнхөө дэргэд мөнх орших Монгол тэднийг муулах нь сайн хөршийн бодлого биш гээд “Монголын ирээдүйг мохоож болохгүй шүү” гэж Х.Баттулгад сануулав.

Харин Х.Баттулга гишүүн Ерөнхийлөгчийн үгийн хариуд юу хэлсэн нь таамаг төдий. Тэрээр уулзалтын дараа твиттер  хуудастаа “Хөршөө мууллаа гэнэ. Уг нь түүх л ярьсан юм. Түүхээ мартав уу” гэж жиргэжээ. Мөн өнөөх нэвтрүүлгээ өөрийн сошиал хуудсуудад тавьж олонд хүргэхийг хүссэн байна. Энэ байдлаас харахад Х.Баттулга гишүүн Төрийн тэргүүний үгийг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихав уу. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга ба түүний нөхөд иргэдийг талцуулсан нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргасаар байх бололтой.  

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

15 цаг 49 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

16 цаг 29 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин