
С.УЯНГА
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 20 байршлын нэрийг баталлаа. Эхний ээлжинд хотын захын дүүргүүд болох Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд газрын хаягжилтыг тогтоожээ. Цахимаар өргөдөл ажил бэлэн болсон ч наадмын дараа наймдугаар сараас газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.