Прокурорын мөрдөнг татан буулгасанд дургүйцэв

2014-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр нэгэн мэдэгдэл гаргажээ. Энэ нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан нь олон өмнө хүлээсэн үүргээ умартсан гэдгийг сануулжээ. Мэдэгдэлд “2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгож, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ умартсанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнлийн зүгээс харамсч байна.

НҮБ-аас 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийг баталсан бөгөөд Монгол Улс 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсноос хойш 14 жилийн хугацаа өнгөрч байгаа билээ.

2005 онд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны тусгай илтгэгч Манфред Новак Монгол Улсад ажилласан бөгөөд түүний зөвлөмжид Монгол Улсын Засгийн газарт түүний өгсөн тайлан зөвлөмжид Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэд хуулийн байгууллагын ажилтныг шалгах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байгуулсныг сайшаагаад цаашид тус байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлж, эрүү шүүлтийг мөрдөн шалгах чадавхийг нэмэгдүүлэх талаар дурдсан байдаг.

Мөн НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 2010 оны 11 дүгээр сарын 01-19-ний өдрийн 49 дүгээр хуралдаанаар Монгол Улсын эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаарх илтгэлийг хэлэлцсэн билээ. Тус хуралдаанаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн 9 дэх заалтад "Ял завших явдлыг зогсоож, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал гаргасан төрийн албан хаагчийг буруушааж, ийм үйлдэл хийсэн хэнийг ч бай мөрдөн шалгаж, шаардлагатай бол яллах, шүүх, үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд, хөнгөнд нь тохирсон ял ногдуулж байхыг оролцогч улсаас хүсч байна. Оролцогч улс нь эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах асуудал гаргагчдыг ял завшихаас сэргийлэх үүднээс үр дүнтэй хараат бус мөрдөн шалгах механизм байгуулах хэрэгтэй байна” гэж тусгажээ. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 2797 дахь хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн 13 дахь заалтад "Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд цагдаагийн ажилтны үйлдсэн бүх гэмт үйлдлийг мөрдөн шалгах бүрэн эрх, хараат бус байдал, хангалттай хөрөнгө хүч олгоход оролцогч улс анхаарна уу” гэсэн байна.

Тиймээс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэйгээр мөрдөн шалгах, эрүүдэн шүүгчдэд ял завших боломж олгохгүй байх механизмыг дахин сэргээхийг шаардаж байна.

2014 оны 12 дугаар сард ЭШЭК батлагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ үед "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг соёрхон баталж, хууль хяналтын ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих үр дүнтэй механизмыг нэвтрүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд хандан уриалж байна” гэжээ.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин